Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Түүнд муухай сэтгэгдэл төрсөн гэдэгт итгэлтэй байна
Намайг Н гэдэг. Би 14 настай. Би 3, 4 сарын өмнө ангидаа цуг суудаг охиндоо дурласан юм л даа. Тэгээд хэд хоногийн өмнө би түүнд бэлэг өгөөд үерхээч гэж гуйтал зөвшөөрөөгүй. Тэр нь надад эвгүй санагдсан. Үнэхээр хэцүү байдалд орсон.
ЗӨВЛӨГӨӨ: Тэр охин чухал ч чи бас чухал хүн гэдгээ мартваа
Сайн уу? Чамд захидал очих өдрийн мэндийг хүргэе.
Юуны өмнө чи зоригтой алхам хийжээ. Эхлээд яагаад тэр охин татгалзсан талаар бодож үзэцгээе. Магадгүй түүнд чамтай энгийн найз байх нь тааламжтай санагддаг байсан байж болох юм. Чамайг найзын нүдээр л харж харилцаж байтал, гэнэт сэтгэлээ илчлэхэд чинь бага зэрэг гайхаж цочирдсон ч байж болно шүү дээ. Тиймээс тэрхүү үйл явдал нь арай л мартагдаж амжаагүй байгаа тул чамаас түр хугацаанд зайгаа бариад байж магадгүй юм.
Өөдрөг байгаарай. Чамд амжилт хүсье!
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Б.Алтанзул
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх