Хөвсгөр, хөөрхөн, бидний хайртай баатрууд


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2019-08-20

Бразилийн зураач Eduardo Santos хүн болгон “DC, Marvel” -ийн баатрууд шиг хүчтэй байдаг гэдэгт итгэдэг. Тийм ч учраас тэдгээр баатруудыг хүмүүсийн өдөр болгон өмсдөг хувцастай, хөвсгөр болгон зурдаг ажээ.

“Би энэ сэдвээр зураад ойролцоогоор 6 жил гаруй болсон байна. Би үүгээрээ дэлхийн бүх эмэгтэйчүүд гайхалтай. Хэдийгээр нийгэмд эзэлж буй байр суурь нь ялгаатай ч бүх эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй гэдгийг илэрхийлэхийг хүссэн” хэмээн хэлжээ.

“Зарим хүмүүс намайг таргалалт, эрүүл бус байдлыг хүмүүст сурталчилж байна гэж хэлдэг ч үнэндээ бол тэд яагаад таргалалттай байдгийг мэдэхгүй, бас энэ нь надад ямар ч хамаагүй. Миний тэдэнд хийж өгч чадах ганц зүйл гэвэл тэдэнд өөрсдийнхөө биед сэтгэл хангалуун байх мэдрэмжтэй болоход нь туслах. Тэднийг өөртөө итгэлтэй, аз жаргалтай байлгах нь миний гол зорилго” гэж хэлсэн юм. Ингээд энэ зураачийн зурсан хөвсгөр хөөрхөн баатруудын зургуудыг хүргэж байна.

Spider-woman

Wonder woman

Thor

Catwoman

Captain America

Batwoman

Supergirl

Wolverine

Iron woman

Энэ гайхалтай зураачийн цахим ертөнцөөр зочлохыг хүсвэл:

Инстаграмм: https://www.instagram.com/edull.ardo/

Фэйсбүүк: https://www.facebook.com/edull.ardo/

#SuperHeros