Гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутан, залууст мэдээлэл өгөх зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах Засгийн газрын тэтгэлгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Олон улсын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж хүн бүрт бий. Тиймээс та гадаадад суралцахаар төлөвлөж байгаа бол яг одооноос эхлэн нарийн төлөвлөгөө гарган бэлдэж эхлээрэй.
УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
Унгарын Засгийн газрын тэтгэлгээр 2019/2020 оны хичээлийн жилд Монгол оюутнууд суралцуулах сонгон шалгаруулалт эхэлжээ.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна.
Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо хүлээн авч, суралцуулах сургууль гаргана.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2018 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг хүлээн авна.
Үндсэн шаардлага:
Холбоос: ЭНД дарж материалаа илгээнэ үү.
АВСТРАЛИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ /AUSTRALIA AWARDS/
Австралийн сургалтын тэтгэлэг нь хөгжлийн төлөө даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд Австралийн Засгийн газраас олгодог олон улсын нэр хүндтэй тэтгэлэг юм. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр явуулна.
Хугацаа: 2019 оны хоёрдугаар сарын 1-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 30-нд дуусна.
Үндсэн шалгуур:
Холбоос: Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.
АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ /FULBRIGHT/
Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.
Тус хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр АНУ-д суралцах боломжтой.
Уг хөтөлбөр манай улсад 1994 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Жилд 13-15 оюутан хамруулж, магистрын зэргийн бүрэн тэтгэлэг олгодог байна.
Хугацаа: Энэ оны нэгдүгээр сард хөтөлбөрийг Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас зарлана.
Үндсэн шаардлага:
Холбоос: Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй. (https://mn.usembassy.gov/mn/)
ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
Тус улсын Засгийн газрын Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг удахгүй зарлах гэж байна. Энэ нь жилд 11,000 өргөдлийг хүлээн авч 560 оюутныг сонгон шалгаруулдаг маш өрсөлдөөнтэй тэтгэлэг юм.
Хугацаа: 2019 оны хоёрдугаар сарын 15-нд нээгдэж, гуравдугаар сарын 28-нд хаагдана.
Холбоос: Тэтгэлэгт тавигдах шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ЧЕВИНИНГИЙН ТЭТГЭЛЭГ /CHEVENING/
Чевенинг нь Их Британийн Засгийн газраас академик мэдлэг өндөртэй, олон улсын манлайлагч залуучуудад олгодог тэтгэлэг юм.
Тус улсын магистрын хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай байдаг. Монгол улсаас жилд дунджаар 10-20 оюутан элсүүлдэг.
Хугацаа: Жил бүрийн наймдугаар сард нээгдэж, арваннэгдүгээр сард хаагддаг.
Үндсэн шаардлага:
Холбоос: Чевенинг тэтгэлгийн албан ёсны цахим сайт
ГЕРМАНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ /DAAD/
Герман улсын засгийн газраас жил бүр 100 мянга гаруй оюутнуудад тэтгэлэг олгон дэлхийд тэргүүлэх боловсролын зэргээр хангаж байна.
Хугацаа: Жил бүрийн наймдугаар сард зарлагдаж, аравдугаар сард хаагддаг.
Үндсэн шаардлага: Та бакалаврын зэргээ сүүлийн 6 жилийн дотор хамгаалсан байх шаардлагатай. 18 наснаас эхлэн өргөдөл гаргах боломжтой.
Холбоос: DAAD тэтгэлгийн албан ёсны цахим сайт
/Бүрдүүлэх материалын дэлгэрэнгүйг ЭНЭ холбоосоор орж хараарай./
БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн ирээдүйн манлайлагч нарыг дэмжих, олон улсын боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.
Хугацаа: Жил бүрийн есдүгээр сард зарлагддаг.
Үндсэн шаардлага:
Холбоос: Дэлгэрэнгүй мэдээлэлттэй ЭНД дарж танилцаарай.
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
Монгол, Франц улс хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх зорилгоор тус тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийт элсүүлэх оюутны тоо дунджаар 10 байдаг.
Хугацаа: Гуравдугаар сард нээгдэж дөрөвдүгээр сард хаагддаг.
Үндсэн шаардлага:
Холбоос: Нэмэлт мэдээллийг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас авна уу.
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна. Нийт элсүүлэх оюутны тоо дунджаар 200-300 байдаг.
Хугацаа: Жил бүрийн гуравдугаар сард нээгдэж, зургаадугаар сард хаагддаг.
Үндсэн шаардлага:
Холбоос: http://www.campuschina.org/
ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь оюутан залуусыг Орос улсын дэлхийн шилдэг дээд боловсролын байгууллагад суралцах боломжийг олгоход чиглэсэн хөтөлбөр болно. Нийт элсүүлэх оюутны тоо 300-500 байдаг.
Хугацаа: Жил бүрийн нэгдүгээр сард нээгдэж, хоёрдугаар сард хаагддаг.
Үндсэн шаардлага:
Холбоос: Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ТА ЯМАР Ч ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨР БОЛОН ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ӨРГӨДӨЛ ГАРГАХАД ДАРААХ МАТЕРИАЛУУД ШААРДЛАГАТАЙ
Бүрдүүлэх материал:
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны вэбсайтан дээр Засгийн газрын тэтгэлгүүдийн мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд зарладаг тул байнга шалгаж байхыг зөвлөж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх