Та бүхэнд энэ зууны хамгийн хүчтэй зэвсэг гэгдэх сошиал медиаг ашиглан өөрсдийн загварын бизнесээ эхлүүлсэн Z үеийн хамгийн том бизнесменүүдийн талаар хүргэж байна.
1996 оноос хойш болон шинэ мянганд төрсөн хүмүүсийг Gen Z буюу “Зэт” үеийнхэн гэдэг нэршлээр ярих болсныг мэдэх бизээ. Z үеийнхэн олон нийтийн сүлжээнд маш их цаг зарцуулдаг. Тиймдээ ч тэдний сошиал медиа дахь нөлөө өөрсдийн хувцасны брэндийг бий болгох, бизнес эрхлэх болон эхлүүлэхэд нь туслах гол хүчин зүйл юм.
“Загварын бизнес эрхлэхээр шийдсэн бол сошиал медиа чиний хамгийн том зэвсэг”
Teni Adeola
Түүний ИНСТАГРАМ
Teni хэмээх хувцасны брэндийг үндэслэгч Тени Адеола бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хувцасны брэндийг бий болгохын тулд сошиал медиаг ашигладаг бизнес эрхлэгчдийн нэгэн жишээ юм. Тэрээр Парис болон Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоунд оролцож байсан бөгөөд Gigi Hadid, Dua Lipa, Lorde, SZA, Kali Uchis зэрэг одууд түүний загварыг өмсдөг. Тэрээр загварын ертөнцөд байдаг л нэг үзэсгэлэнтэй хувцас нэмэхийг хүсэхгүй байгаа бөгөөд харин ч эсрэгээрээ, бүхэлд нь өөрчлөхийг хүсдэг гэнэ.
Тени: “Дизайнер болох гэж байгаа бол сошиал медиа чиний хамгийн сайн найз гэдгийг мэдэх хэрэгтэй. Чи нэг тэсрэлт хийхээр зураг хийхэд л олон дагагчидтай болж чадна. Би инстаграм дээрээ хэнийг ч дагадаггүй. Учир нь би бусад дизайнеруудын санааг ашиглахыг хүсдэггүй. Загварынхаа зургийг авахад хамгийн чухал зүйл бол сайн гэрэлтүүлэг, зөв модель юм. Би инстаграм дээр олон дагагчидтай охидыг олоод тэдэнд өөрийн хувцсаа өмсүүлж авахуулсан зургийг нь инстаграм дээр нийтэлсний дараа би дагагчидтай болж, түүнийг харсан бусад охид “Өө бурхан минь би үүнийг өмсмөөр байна” гэж уулга алдацгаадаг.”
Tyler Lambert
Түүний ИНСТАГРАМ
Тайлор 13 настайдаа Нью-Йоркийн загварын долоо хоногт анх олны өмнө гарч 16 настайдаа “Nordstrom” болон “Gap” зэрэг дэлгүүрүүдийн брэндийг борлуулж амжилтад хүрсэн байна. Түүний хувцсыг Bella hadid, Sofia Richie, Kylie jenner зэрэг алдартнууд өмсдөг. Тэрээр өөрийн хоббигоо ажил хэрэг болгож инстаграм хуудасныхаа тусламжтайгаар брэндийнхээ эхлэлийг амжилттай тавьжээ.
Тэйлор: “Анх би ахлах сургуульд гэрэл зураг авч, найзуудынхаа хүрээлэл болон фейсбүүк, интаграмаас загвар хайж байсан. Хэрвээ би 500 дагагчтай эмэгтэйг олох юм бол тэр үед их юм байсан. Би тэдний зургийг аваад өөрийн инстаграм хуудсан дээр тавих болсноор миний хуудас хүмүүсийн анхаарлыг илүү их татах болсон.”
Luka Sabbat
Түүний ИНСТАГРАМ
Лука Саббат нь жүжигчин, загвар зохион бүтээгч, бизнес эрхлэгч юм. Тэрээр инстаграм дээрээ 1.5 сая дагагчидтай. Саббатын хувийн веб сайт нь хэдэн зуун долларын үнэтэй загвар зохион бүтээгчдийн бүтээгдэхүүнийг худалдаалах худалдааны талбар гэж хэлж болно. Лука бол инстаграмын эрин үед хэрхэн алдартай байж нэр хүндээ бүтээж болохын нэгэн жишээ юм.
Лука: “Энэ эрин үед хоёр л замаар явах боломжтой. Нөлөөлөгч эсвэл дагалдагч. Маш олон хүүхэд бусдыг дуурайдаг “Хуулбарлагч” (copy and paste) болсон юм шиг санагддаг. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь ямар нэгэн зүйлийг харж өөрийгөө яаж бүтээхээ мэдэхгүй байна. Тэд бусад хүмүүсийг харж ихэнх цагаа хий дэмий үрсээр эцэст нь түүндээ донтож байна! Энэ бол эмгэнэл. Тэд өсөж том болоод юу болох вэ? Өөр хэн нэгэн болох уу? Тэд өөр хэн нэгнээр дамжуулан амьдрах уу? Зүгээр л өөрийнхөө хийх ёстой зүйлийг хий!”
Kyemah McEntyre
Түүний ИНСТАГРАМ
Түүний зохион бүтээсэн загвар Нью-Йоркийн загварын долоо хоног болон улаан хивсэн дээр алхсан. Тэрбээр Тайра Бэнксд зориулж загвар зохион бүтээж байсан. МакЭнтайрын анх өөртөө зориулж бүтээсэн даашинзны зураг инстаграмаар яг л вирус шиг тархсан нь түүний брэнд өндөр нэр хүндэд хүрэхэд тусалсан юм.
Vejas Kruszewski
Түүний ИНСТАГРАМ
Тэрээр дөнгөж 19 настайдаа залуу загвар зохион бүтээгчдийг дэмжих зорилготой “LVMH” хэмээх нэр хүндтэй шагналыг авч байсан. Тэр ч мөн бусдын адил бизнесийн түнштэйгээ сошиал медиагийн ачаар холбогдсон. “Vejas” болон “Pihakapi” хэмээх хоёр брэндтэй.
Vejas: “Брэнд минь бүх дэлгүүрт байх нь гол биш, зөв дэлгүүртээ зөв цагтаа байх л чухал”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх