Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би яах учраа ололгүй дэмий л уйлсан
Сайн байна уу? Би 17 настай. Наймдугаар ангидаа М гэдэг хөвгүүнд сайн болсон. Тэгээд хоёр жил бодож, дунд нь зөндөө мартъя гэж хичээгээд эцэст 10-р ангидаа захидлаар сэтгэлээ илчилсэн юм. Гэхдээ зөвшөөрөөгүй л дээ. Нэг хэсэгтээ хэцүү байсан ч таван сарын дараа нэг хөвгүүнд татагдаад үерхсэн. Тэр найз хөвгүүнээ өөрөө хаяад, дахиж үерхээд, дахиад л салсан. Одоо бүр мартсан.
М-ийг манай сургуулийн нэг охинтой харьцдаг гэдгийг мэдээд бүр ч сэтгэлээр унасан. Магадгүй дотно байх л даа. Би яах учраа олохгүй хий дэмий л уйлсан. Цаашдаа яахаа ч мэдэхгүй байна. Над руу хааяа хааяа ширтэж ажигладаг нь мэдрэгддэг байсан болохоор би түүнд таалагддаг гэж бодсон нь андуурал боллоо.
ЗӨВЛӨГӨӨ: Тэр хүний шийдвэрийг хүндлээрэй
Сайн байна уу? Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Хэн нэгэн өөрийнхөө бодлыг илэрхийлж хэлээгүй тохиолдолд бид бодлыг нь мэдэж чадахгүй бөгөөд энэ боломжгүй зүйл гэдгийг мэднэ. Тэрийг мэддэг мөртлөө бид үргэлж таамаглаж байдаг. Таамаг ихэнх тохиолдолд буруу байх магадлалтай. Таамаглаж, таамаглалдаа баярлаж, эсвэл шаналж байхын оронд боломжтой бол тэр хүнээс өөрөөс нь асуусан нь хамгийн боломжит гаргалгаа юм.
Амжилт хүсье!
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г.Отгонцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх