Зун амралтаа зугаатай өнгөрүүлэх гайхалтай 15 санаа нийтлэлийг YOLO.mn та бүхэнд хүргэсэн билээ.
Зуны урт өдрүүдийг гэртээ зүгээр сууж өнгөрүүлмээргүй байна уу. Мөн байнга л хийдэг зүйл, явдаг замаасаа уйдаж байна уу. Тэгвэл энэ удаад бид зуныг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөхөд тань туслах "гоё бөгөөд шинэлэг" сургалтын төвүүдийг, товч мэдээллийн хамт танилцуулж байна. Чи өөрт таалагдсан СУРГАЛТАНДАА ХАМРАГДАЖ, өөрийн ШИНЭ ХОББИГОО олоорой.
ХАНАН ХАДНЫ АВИРАЛТ
Ханан хадны спорт Монгол улсад хөгжөөд 40 гаруй жил болж байна. Хадны авиралт хүний хувьд ихийг мэдэх, аюул осолыг хэрхэн даван туулах мэдлэгт суралцуулдаг. Ханан хадны авиралт нь үргэлж анхаарал шаарддаг экстрэм спорт юм. Энэ спорт нь оюун ухаан, авирагчдын хүч, тэсвэр, шаламгай хөдөлгөөн болон сэтгэлзүйн бэлтгэлийг шалгадаг. Байгалийн хадны авиралтыг бодвол хүний гараар хийгдсэн хиймэл хаданд авирах нь арай хэцүү байдаг.
Нэр: СПОРТ АВИРАЛТЫН ХОЛБОО
Хаана: Тэрэлж
Үнэ: Долоодугаар сарын 17-оос шинэ хээрийн сургалт эхлэх ба үнэ нь одоогоор тодорхойгүй байна
Холбоо барих: 91917937, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Спорт авиралтын холбоо нь зуны цагт Тэрэлжид байгалийн хадан дээр хадан авиралтын сургалт явуулдаг бол есдүгээр сараас эхлэн заалан дотор хиймэл хадан дээр сургалтаа явуулдаг байна. Мөн сургалт нь мэргэжлийн болон анхан шатны гэсэн хоёр ангилалтай.
Нэр: ENCANTO СПОРТ ЦОГЦОЛБОР
Хаана: Орчлон ОУ-ын сургуулийн зүүн талд
Үнэ: Хоёр цагаар нэг удаа ороход 18,000₮, сарын турш долоо хоногт гурван удаагийн төлбөр нь 125,000₮
Холбоо барих: 7707-2244, 7707-2288, 7707-2299, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Encanto спорт цогцолборын ''Заалны ууланд авирах'' өрөө нь дэлхийн стандартад нийцсэн, ISO9001 стандартын шаардлага хангасан. Дасгалжуулагч багштай тул та анхан шатны мэдлэггүй байсан ч санаа зоволтгүй. Даваагаас ням гарагт 10:00-22:00 цагийн хооронд ажилладаг юм байна.
КЕРАМИК УРЛАЛ
Керамик эдлэл хийж байхад анхаарлаа тун сайн төвлөрүүлэх ёстой байдаг учир, хүний тэсвэр тэвчээрийг сайжруулж, тайвшруулах сайн нөлөөтэй байдаг.
Нэр: КЕРАМИК АРТ СТУДИ
Хаана: ХУД, Хансвилл хотхон 101-р байр
Үнэ: Сургалтууд 150,000₮-с эхлэнэ.
Холбоо барих: 77109093, 99221104, 99135082, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Ceramic Art Studio нь керамикийн сургалт, уран зургийн сургалт мөн jumping clay баримлын шаврын хүүхэдтэйгээ хамтрах боломжтой сургалтуудыг сар бүр тогтмол явуулдаг. Тэд керамикийн урлагийг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх, үндэсний уран бүтээлчдийн дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг техник технологийн болоод гадаад харилцааны замаар нээж өгөх зорилготой.
ТАЛБАЙН ТЕННИС
Талбайн теннисийн спорт Монголд хөгжөөд 20 гаруй жил болжээ. Талбайн теннис тоглосноор та цагт 450 калори шатаахаас гадна тогтмол хичээллэх юм бол цусны даралт, чихрийн шижин, хэт таргалалтаас сэргийлж чадна. Энэхүү спорт нь таны гол булчингууд болох гар болон нурууны булчинг хөгжүүлнэ. Мөн биеийн уян хатан чанарыг сайжруулна.
Нэр: HAWAII СПОРТ ЦОГЦОЛБОР
Хаана: Баянгол дүүрэг 4-р ДЦС-аас урагш 600 метр
Үнэ: Нэг сарын сургалтын төлбөр нь долоо хоногт хэд хичээллэхээс хамаараад 100,000₮ -с эхлэнэ
Холбоо барих: 90062211 91119368, 99399628, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Hawaii спорт заал нь олон улсын жишигт нийцсэн талбайн теннисийн дөрвөн талбайтай бөгөөд сагс, волейбол, софт теннис, агаарын теннис, жуггү гэх мэт спортын төрлүүдээр хичээллэх боломжтой. Мөн кафе, дүш, амрах өрөө гээд бүх зүйл бүрэлдсэн тав тухтай орчинтой.
Хаана: МҮЭСТОрдон дээр
Үнэ: Долоо хоногт гурван удаа хичээллэх сургалтын сарын төлбөр хүүхэд 50.000₮, том хүн 80.000₮
Холбоо барих: 70118467, 70119080, 70119908, 70114501, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Монгол улсад анхны сууриа тавьсан спортын нэг төрөл талбайн теннисний сургалт нь МҮЭСТОрдон дээр 1991 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Улмаар зах зээлийн жилүүдэд хэсэг хугацаанд завсарлаад 2013 оноос үйл ажиллгаагаа сэргээж талбайн теннисний спортоор хичээллэх дур сонирхолтой хүүхэд залуучууд, насанд хүрэгчдэд зориулан тусгай хөтөлбөрийн дагуу тогтмол сургалтаа явуулж байна. Манайд энэхүү спортыг анх санаачлан эхлүүлсэн багш дасгалжуулагч, улсын шүүгч М.Нэргүй ажиллаж байна. Жилдээ 6-аас дээш насны 200 гаруй хүүхэд, насанд хүрэгчид энэхүү спортоор тогтмол хичээллэж байна.
БАЛЕТ
Балет нь бүжгийн бүх төрлийн элемэнтүүдийг өөртөө нэгтгэсэн гайхалтай, уран тансаг хөдөлгөөнтэй бүжгийн төрөл юм. Балетийн урлаг нь сайхан бие галбирын төгс сургуулилт болохоос гадна уян налархай, эмэгтэйлэг байдал, тэсвэр тэвчээрт суралцуулдаг. Тайван байдал, төгс бие галбир, тэсвэр тэвчээрт суралцахын тулд балетаар холливудын одод ч бас хичээллэдэг байна.
Нэр: CLASSIC БАЛЕТ, ТӨГӨЛДӨР ХУУРЫН СУРГАЛТ
Хаана: Баруун 4 зам, Голомт хотхон Е-блок
Үнэ: Долоо хоногт гурван удаа хичээллэх анхан шатны сургалтын сарын төлбөр 120.000₮
Холбоо барих: 9177126. 88114338, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Тус сургууль нь танд болон таны хүүхдэд тохилог орчинд балет, төгөлдөр хуурын боловсролыг мэргэжлийн өндөр ур чадвартай, олон жилийн туршлагатай багш нар сонирхолтой хэлбэрээр бүх насныханд чанарын өндөр төвшинд зааж сургадаг. Мөн эднийх балетийн хичээлийг концертместерийн хамт заадаг. Балетийн сургалт нь анхан ба дунд шат гэсэн хоёр ангитай бөгөөд анхан шатны сургалтандаа гурван сар хамрагдсан тохиолдолд дунд шатны ангид элсэн суралцах боломжтой.
Нэр: МОНГОЛЫН ШИНЭ БАЛЕТ СУРГАЛТЫН ТӨВ
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, Нарлаг төв
Үнэ: Долоо хоногт гурван удаа хичээллэх сургалтын сарын төлбөр 150.000₮
Холбоо барих: 9904 7043, 99133831 ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: МУГЖ балетчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан энэ сургалтын төв нь олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчлан, балетын урлагийг хөгжүүлж, залуу боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой олон улсын балетын сургалтын тусгай хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулдаг онцлогтой.
КЭНДО
Кэндо нь эртний самурайн сэлмийн урлагт суурилсан Японы сэлмийн тулааны урлаг юм. Сэлэм нь самурайн гол зэвсэг байсан хэдий ч энгийн үед дасгал сургуулилт хийхэд аюултай байсан тул 18-р зуунаас эхлэн хулсан сэлмээр орлуулан бэлтгэж хийх болсон нь кэндогийн тулааны урлаг үүсэх эхлэл болжээ. Кэндогийн зорилго нь дасгал хийж буй хүний оюун санаа болон эрүүл саруул бие бялдрын хөгжилүүхэд оршдог.
Нэр: ОРГИЛ КЭНДО КЛУБ
Байршил: Нийслэлийн 23-р сургуулийн урлаг зааланд
Үнэ: Сургалтаа эхлэхийн өмнө дөрвөн долоо хоногийн Кэндог танилцуулах үнэ төлбөргүй хичээл заана. Сургалт эхэлмэгц сарын төлбөр 60 мянган төгрөг
Холбоо барих: 80018052, 99017898, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Илдэн тулааны урлагаар хичээллэж өөрийнхөө дотоод нөөц бололцоогоо нээхийг хүссэн хүн бүрт манай клуб нээлттэй.
Нэр: МОНГОЛ КЭНДО КЛУБ
Байршил: Улаанбаатар чуулга дөрөвдүгээр давхарт
Үнэ: 1-18 нас 60,000₮, +18 нас 80,000₮
Холбоо барих: 94072030, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Үүсгэн байгууллагдаад хоёр жил болж байгаа Монгол кэндо клуб нь олон нийтэд Кэндо тулааны урлагийг мэргэжлийн түвшинд зааж хувь хүний оюун ухаан болон бие бялдарыг хөгжүүлэн, зан харьцааны эерэг төлөвшил олгоход дэмжлэг болох түүнчлэн олон улсын тэмцээн уралдаанд чадварлаг тулаанчдыг бэлтгэн явуулах зорилготой. Клубын уриа үг нь Сэтгэл Итгэл Зүтгэл юм.
Нэр: ЧИКАРО КЭНДО КЛУБ
Байршил: Зайсангийн гүүрний баруун талд Кёокүшү Би-яа спорт цогцолборын 3 давхар
Үнэ: Долоо хоногт гурван удаа хичээллэх сургалтын сарын төлбөр 100,000₮
Холбоо барих: 94449150, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: "Chikara" кэндо клуб нь Японы сэлмийн тулааны урлагыг сонирхсон хүн бүхэнд нээлттэй.
БҮЖГИЙН СУРГАЛТ
Бүжиг бол урлагын томоохон нэг салбар энэ ч утгаараа таньд спортын дасгал хөдөлгөөнөөс илүү сэтгэлийн баяр баясал цэнгэлийг өгнө. Бүжиг таныг нэгэн хэвийн өдөр бүр хийдэг дасгал хөдөлгөөнөөр залхааж уйдаахгүй ба биед хэт их ачаалал өгч таныг ядраахгүй. Бүжиг нь дотроо олон төрөлтэй учир хүн өөрийн таалагддаг төрлөө сонгон хичээллэх боломжтой. Бүжгийг сурж байх явцад таны тархи биетэй чинь цуг идэвхтэй ажиллаж байдаг учир тархины үйл ажиллагаа болон мэдрэлийн тогтолцоонд сайн нөлөөтэйгөөс гадна стресс ядаргаанаас ангижирч сэтгэл санааг өөдрөг баяр баясгалантай болгоно.
Нэр: AIM4R DANCE СТУДИ
Хаана: 13-р хорооллын автобусны буудлын Голомт банктай байр, урд талын хаалга
Үнэ: Шатлалаасаа хамаараад сарын 100,000-130,000₮
Холбоо барих: 70000218, 99043597, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Энэ сургалтын төв нь олон шатлалтай бөгөөд зургадаар сарын 13-г дуустал бүх сургалтандаа хямдрал зарласан байгаа аж. Мөн ажлын өдрүүдэд хичээллэх боломжгүй ажил ихтэй хүмүүст тусгайлан анги гаргажээ. Анги бүрт бүжиг, залуусын сэтгэлгээ, их хот болон хип хоп соёлын талаарх лекц, семинар орно.
Нэр: SUN DANCE СУРГАЛТЫН ТӨВ
Хаана: ШУТИС-н 2-р байрны зүүн талаар урагш явсан замаар чигээрээ 100 метрт
Үнэ: Зургадугаар сарын турш анхан шатны төлбөр нь 60,000₮ болж хямдарсан
Холбоо барих: 8855 0381, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Тус бүжгийн клуб нь 2009 оноос эхлэн одоог хүртэл хоёр салбартайгаар бүжгийн бүх төрлөөр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бүжгийн төрөл: орчин үеийн чөлөөт бүжиг, Монгол ардын бүжиг, олон үндэстний бүжиг, язгуур бие биелгээ, ардын бүжгийн дасгал хөдөлгөөн, дэглэлт бүжиг, модерн бүжиг, латин америк, тураах аеробик. Сургалтыг ангиар болон ганцаарчилсан төрлүүдээр явуулна.
Нэр: UB DANCE SCHOOL
Хаана: Ачлал Их дэлгүүрийн дэргэд Голомт банкны 4-р давхарт
Үнэ: Төлбөр 60.000-120.000 төгрөгийн хооронд
Холбоо барих: 88117345, 88114818, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Тус бүжгийн клубт хамрагдсанаар бүжгийн мэдлэгтэй болохоос гадна, хөдөлгөөний эвсэлтэй, аяны мэдрэмжтэй, зөв алхаа гишгээтэй, хүнлэг төлөв харилцаатай иргэн болон төлөвшинө. Насанд хүрэгчдийн бүжгийн дараах төрлүүдээр хичээл явуулна. Үүнд: Латин-Америк бүжиг, стандарт бүжиг, кардио баррей, диско бүжиг, тураах бүжиг, сонгодог бүжиг, чөлөөт бүжиг.
КҮНГ ФҮ
Күнгфү хүнд тэсвэр тэвчээр, яс чанар суулгаж, өөртэй итгэлтэй болгодог. Күнгфүгийн дасгал сургуулилалтаас гадна амьдралын ухаан их сургадаг. Күнгфүгээр хичээллэсэн хүн өөрийнхөө сул тал дээр ажилладгаараа их онцлогтой.
Нэр: Лилин кунг фү сургууль
Хаана: Peace tower-н 12-р давхарт
Үнэ: Нэг сарын хугацаанд долоо хоногт гурван удаагийн анги 250,000₮, долоо хоногт хоёр удаагийн анги 166.000 ₮
Холбоо барих: 88114226, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Лилин кунг фү сургууль нь Монголдоо анхдагч бөгөөд Хятадын Үшүгийн холбооноос күнгфү заах эрх авсан мэргэжлийн багштай. Сургалтын хувьд хүүхдүүд, насанд хүрэгчид болон 50-с дээш нас гэсэн ангилалтай.
ИОГ
Иог бол биеийн байрлал, ухааралтай амьсгал ба бясалгалын тусламжтайгаар бие, сэтгэл,сүнсийг холбох Энэтхэгийн эртний ведийн соёлоос уламжлалтай эртний мэдлэг юм. Сэтгэлийг энгийн ба амар амгалан байлгаж, будлиан хямралаас ангижруулах нь иогийн нэн тэргүүний зорилго юм. Яс булчинд ачаалал өгдөг дасгал хөдөлгөөний бусад хэлбэрүүдтэй харьцуулахад иог нь биеийг аажим залуужуулна. Биеийг нөхөн сэргээх замаар орчин цагийн өндөр хурдтай нийгмээс улбаатай сөрөг нөлөөллийг арилгана. Иогийн дасгал нь хүнд өөрт байдаг итгэл найдвар ба өөдрөг сэтгэлийг сэргээнэ. Иог нь туйлын эрүүл мэнд болон оюуны сэтгэл ханамжид хүрэх зам дахь бүх саад тотгорыг даван туулахад тус нэмэр болно.
Нэр: Мандала эрүүл амьдрахуйн төв
Хаана: Салбар 1: Орос Элчингийн урд, Твин Тауэр 1, 8-р давхар Салбар 2: Оргил Шилтгээн (Богд Хааны музейн урд) 3-р давхар
Үнэ: Нэг сарын хугацаанд арван удаагийн анги 108,000₮, 20 удаагийн анги 200,000₮
Холбоо барих: 96027987, 32 63 77, 9604 7987, 9860 7987, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Мандала эрүүл амьдрахуйн төв байгуулагдаад тав дэх жилдээ ажиллаж байна. Салбартаа ахдагч болсон тус төв нь мэргэжлийн өндөр түвшинд заах иогийн сургалтыг санал болгодог. Тэд анхан шатныхаас эхлээд ахисан түвшин хүртэлх өргөн сонголттой иогийн хичээл заадаг.
Нэр: Лотус төв
Хаана: Гаруда төвийн 3 давхар /Циркийн зүүн урд талд/
Үнэ: Нэг сарын хугацаанд долоо хоногт гурван удаагийн анги 150,000₮
Холбоо барих: 77331001, 98331011, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Лотус төв нь эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хэн бүрт аз жаргалтай, утга учиртай амьдралын хэв маягаа нээн олоход нь туслах зорилгоор мэргэжлийн, ур чадвартай, найрсаг баг бүрэлдэхүүн, тав тухтай орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. 6-аас дээш насны хүн бүрийн онцлогт тааруулан хүүхдийн иог, анхан шат, ахисан анхан шат, дунд шатны иог, жирэмсний иог, галбиржуулан тураах иог, ахмадын буюу зөөлөн иог, спортын иогийн хөтөлбөрийг тус тус санал болгодог.
ТУЯЛЗУУР СЭЛЭМ
Хүмүүс туялзуур сэлэмний спортоор хүүхэд байхаасаа л хичээллэж эхлэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ тийм биш юм. Яг үнэндээ бол туялзуур сэлмээр хичээллэж эхлэхэд хамгийн тохиромжтой цаг бол 20-оос дээш нас, 30-40 нас юм. Энэ спортын хамгийн сайхан нь та өдөр ирэх тусам улам хүчтэй болж байгаагаа мэдэрч, сэлэмний урлагийг улам илүү эзэмшиж байгаагаа мэддэгт оршдог. Мөн маш идэвхитэй дасгал, эрүүл мэндэд нэн тустай хөдөлгөөнүүд хийхээс гадна тархины эрүүл мэндэд тустай.
Нэр: DUEL ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ СУРГАЛТ
Хаана: Улаанбаатар чуулгын байр
Үнэ: Сарын 70,000₮. 1,3,5 болон 2,4,6 дахь өдрүүдийн ангиудтай. Өдөр бүр 18:30 цагаас
Холбоо барих: 88029096, 88080670, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Монголд туялзуур сэлэмний сургалт явуулдаг цөөн газрын нэг.
Нэр: UB ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ СУРГАЛТ
Хаана: Олимпийн хорооны гуравдугаар давхарт
Үнэ: Нэг сарын анхан шатны сургалтын төлбөр 100,000₮
Холбоо барих: 99903256, 99092271, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: “UB туялзуур сэлэмний клуб” нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хамгийн анхны туялзуур сэлэмний клуб юм. Тус клуб туялзуур сэлэмний анхан болон дунд шатны хичээл явуулдаг юм байна.
УСАН БАССЕЙН
Бассейнд сэлэх нь чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн зөв сонголт бөгөөд эрүүл мэндэд ч тустай. Спортын төрлүүд дотроос хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан болгодог төрөл нь усан спорт юм. Усанд сэлэх нь биеийн хэлбэр галбирыг засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхтэй үйл ажиллагаа гэж анагаах ухаанд үздэг.
Нэр: Усан спорт сургалтын төв /Төв бассейн/
Хаана: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө
Үнэ: 1 удаа 45 мин – 8,000₮, 90мин – 12,000₮, нэг сарын долоо хоногт хоёр удаа - 80,000₮, долоо хоногт гурван удаа - 120,000₮
Холбоо барих: 325386
Дэлгэрэнгүй: Тус усан спорт сургалтын төв нь 1986 онд байгуулагдсан. Усанд сэлэх спортын улс, олон улсын уралдаан тэмцээн явуулах, стандартын шаардлага хангасан үзэгчдийн 240 суудалтай, 3-5 метрийн өндөртэй үсрэлтийн гурван тавцан бүхий нэг ээлжиндээ 36-40 хүн хичээллэх, насанд хүрэгчдийн зургаан замтай усан сан. Бассейны хэмжээ: 25х16x5м Гүн: 1.7м-4.0м 6 замтай.
Нэр: ENCANTO СПОРТ ЦОГЦОЛБОР
Хаана: Орчлон ОУ-ын сургуулийн зүүн талд
Үнэ: Анхан шатны багштай нэг сарын сургалт долоо хоногт дөрвөн удаагийн оролттой бол 330,000₮, та сэлж чаддаг бол сарын турш долоо хоногт дөрвөн удаа орох эрх нь 280,000₮
Холбоо барих: 7707-2244, 7707-2288, 7707-2299, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Encanto спорт цогцолборын бассейн нь 25 метрийн урттай, 6 м өргөн, 1.3-2 метр гүнтэй. Мөн бассейн нь 24 цаг ажилладаг ус цэвэршүүлэгчтэй, шалнаасаа халдаг юм байна.
Нэр: GALAXY SWIMMING POOL
Хаана: Галакси цамхагийн 11 давхарт
Үнэ: Нэг сарын анхан шатны сургалтын зургаан удаагийн анги 120,000₮, найман удаагийн анги 160,000₮
Холбоо барих: 7711 5500, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Тус төвийн бассейн нь 15м х 5м харьцаатай, 1.5м гүн бөгөөд усны эргэлт, халаалт, ариутгал стандартын дагуу хангагдсан. Мэргэжлийн багш нараас сонгон сургалт аван хичээллэх боломжтой ба хуурай саун, эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөө, душ зэрэг бүхий л хэрэгцээт үйлчилгээтэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх