Азийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг MAMA (Mnet Asian Music Awards) тун удахгүй Өмнөд Солонгос, Хонконг, Японд 12-р сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тус наадмын энэ жилийн нэр дэвшигчид болон оролцох оддын нэрс тодорхой болжээ.
Хөтлөгч
“MAMA 2018”-ыг Паг Бугом (Park Bo Gum), Жон Хэин (Jung Haein) нар хөтлөхөөр болжээ.
ОРОЛЦОХ УРАН БҮТЭЭЛЧИД
“Mnet Азийн Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслол”-ын хаалтын үйл ажиллагааг тус наадамд оролцож буй хамгийн нэр хүндтэй, ахмад уран бүтээлч хийдэг уламжлалтай. 1999 оноос хойш зохион байгуулагдсан уг наадмын хаалтыг YG болон SM-ийн уран бүтээлчид хийдэг нь бичигдээгүй хууль байв. Гэсэн ч энэ жилийн наадамд тус энтэртайментүүд уран бүтээлчдээ оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байна. Учир нь “MAMA”-ийн түүхэн дэх хамгийн их хандалттай 10 үзүүлбэрийн долоо нь YG энтэртайментийн хамтлаг, дуучдынх байдаг аж. Мөн үүн дээр EXO (SM) нэмэгдэх бөгөөд Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий 2 энтертаймент оролцохгүй байх шийдвэр гаргасан нь олны гайхшралыг төрүүлжээ. Гэсэн ч “MAMA”-г зохион байгуулагчид эдгээр энтэртайментийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч наадам хэвийн явагдана гэдгийг мэдэгдсэн юм.
“MAMA 2018”-д нэр дэвшсэн уран бүтээлчдийн жагсаалт болон дуртай уран бүтээлчдээ санал өгөх бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!