Өглөө эрт босох гэдэг ихэнх хүний хувьд үнэхээр хүнд асуудал. Босох цаг болчхоод байхад буцаад унтмаар санагдаад “5-хан минут” гээд сэрүүлгээ хойшлуулдаг л биз дээ. Гэхдээ яг үнэндээ тийм ч хэцүү биш юм. “Босох, буцаад унтах” гэсэн 2 сонголтын өмнө эргэлзэлгүй эрт босч чаддаг хүмүүсийн нууцаас хуваалцъя.
ӨӨРТӨӨ УРАМ ЗОРИГ ӨГ
Сэрүүлэг дуугарсан бол босох ёстой гэсэн ухагдахуун чиний бодол дотор бий. Түүнийгээ урам зоригоор тэтгэх ёстой.
“Өглөөний нойрноос илүү урдаа тавьсан зорилго минь чухал”
“Хорвоогоос буцахдаа урт хугацаанд нойрсохоо хойш амьд байгаа дээрээ жаргалтай байя”
“Залуу байгаа дээрээ их зүйлийг сурч, юм үзэж нүд тайлъя”... гэх зэргээр өглөө сэрснийхээ дараа өөртөө урам зориг өгч тархиа цэнэглэж байгаарай.
ЗОРИЛГОТОЙ БАЙ
Маргааш өглөө хичээлдээ явна гэсэн бодлоосоо илүү маргааш өглөө ... зүйлсийг хийнэ гэсэн өөртөө эрч хүч өгөх гайхалтай сайхан зорилготой бай. (Цэгийн оронд хийх дуртай зүйлсээ бичих юм. Хэрвээ чи тэр өдөр найзынхаа төрсөн өдөрт явах гэж байвал тэр тухайгаа бодож яагаад болохгүй гэж? Хамгийн чухал нь чи өөрийгөө сэдэлжүүлэх зорилготой байх нь чухал)
ДУУ СОНС
Боломжтой бол өглөө сэрээд дуртай дуугаа тавиад босоод бүжиглэ. Тархийг чинь хурдан сэргээж, бас биеийг чинь эрч хүчтэй болгоно.
ЗОРИГ
Өглөө сэрсний дараа чи “босох, буцаад унтах” гэсэн сонголтын хоорондох зааг дээр байдаг. Хэрвээ зүгээр л юу ч бодолгүй шууд босчихвол хэдхэн хормын дараа нойр чинь сэргээд хэвийн болчихно. Тиймээс багахан зориг гаргахад хангалттай.
Эцэст нь хэлэх ХАМГИЙН ТОМ НУУЦ бол өглөө эрт сэрэхийн тулд орой эрт унтаарай!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх