Математик тийм ч ХЭЦҮҮ БИШ


Т.Тэргэл | YOLO.MN
2018-11-15

ЗАЛХУУРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Залхуурал гэдэг бол идэвхгүй төлөв байдал юм. Энэ бол танд байдаг зүйл, эсвэл таны хийхээс залхуурдаг зүйл байж болох юм. Залхуу байх нь та ямар ч зүйлийг хийх урам зориг байхгүй байна гэсэн үг.

МАТЕМАТИК ТАНД ХЭЦҮҮ САНАГДАЖ БАЙНА УУ?

Та зүгээр л үүнийг үнэхээр хэцүү гээд толгойдоо хадгалсан байна. Би хийж чадна гээд бодох гэхээр нэг л хэцүү харагдаад больчихдог. Энэ нь таны бодлын залхуурал, тархины хүнд гэсэн хадгалалт хоёрын нэгдэл юм. Бид математикт гавал хүүхдүүд гэж ярьдаг. Тэд яагаад бодож чадаад, та яагаад чадахгүй байгаа юм бол? Математик бодох бол авьяас гэж одоо хүртэл бодож байгаа юм биш биз дээ. Математик бол 1 хувийн авьяас, 99 хувийн хичээл зүтгэл. Танд 1 хувийн ч авьяас байхгүй байж болно. Та үлдсэн 99 хувийг хичээл зүтгэлийнхээ үр дүнд олж авч чадна. Үнэхээр хэцүү бол багшаасаа давтлага авч, сургалтын төвд сууж, найзуудаасаа асуу. Яагаад болохгүй гэж. Бүү ай.

Математик хэцүү гэх бодлоосоо яг  одоо салцгаая!

Шинэ дэвтэр, наадаг цаас, жижиг дэвтэр, өнгийн үзэг гээд хэрэгтэй бүх юмаа бэлдээд эмх цэгцтэйгээр дахин нэг оролдоод үз.

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Томьёогоо сайн цээжил
  • Эмх цэгцтэй бай
  • Логик сэтгэлгээгээ ажиллуул

“Математик бодох ямар ашигтай юм бэ?” гэх нь бий. Тоо бодсоноор таны сэтгэлгээ тэлж, юмыг өөр өнцгөөс харж, эмх цэгцэд суралцана гэх мэт маш олон давуу талтай. Заримдаа хүний сэтгээгүйг сэтгэж, хэрэгтэй үед нь логик сэтгэлгээгээ ажиллуулж чадна. Яг одооноос эхэлцгээе.

Амжилт залуусаа!

#Mathematics