ЭЕШ-д СОНСОХ ДААЛГАВРЫГ АВАХГҮЙ байхаар болжээ


Сондор | YOLO.MN
2016-06-08

Энэ жилийн ЭЕШ-д нэгэн шинэ төрөл нэмэгдсэн нь шалгуулагчийн сонсох чадварыг шалгах тест багтсан. Гэхдээ энэ төрлийн тест авах боломжгүй болсныг Боловсрол Шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын Үнэлгээний Төвөөс албан ёсоор мэдэгдлээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан. Үүний дагуу хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж дууссан.

Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендерийг сангийн яамнаас дахин зарлаж шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш болох тул энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болсныг мэдэгдэж байна. Харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авна.

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв


ЭЕШ-ийн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ цэсээс аваарай.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson