МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2018 монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн дэлгэгдлээ


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-11-06

Жил бүр уламжлал болон зохиогдож буй уран бичлэгийн үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байна. 2011 оноос хойш жил бүр зохиогдож буй уг үзэсгэлэн 11-р сарын 5-9-ний өдрүүдэд Уран зургийн галерейд дэлгэгдэх бөгөөд үзэхэд үнэ төлбөргүй.

Монголчуудын дэлхийд хосгүй өв соёлын нэг бол МОНГОЛ БИЧИГ. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг нээж үг хэллээ. 

Үзэсгэлэнгийн насанд хүрэгчдийн ангилалд:

  • Монгол Улсаас 22,
  • ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас 3,
  • Бүгд Найрамдах Халимаг улсаас 2,
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20,
  • Бүгд Найрамдах Франц Улсаас 1, нийт 48 уран бүтээлч оролцлоо.

Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд оролцож буй Өвөр Монголын Өөртөө Засах Орны уран бүтээлчид Монголын нууц товчоог монгол уран бичлэгээр 49 хуйлан дээр бүрэн бичсэн агар зандан авдартай эхийг Монголын Уран зургийн галерейд гардуулсан юм.

#Culture