“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2018-11-05

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.

Үүнд:

  1. Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагч (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх), 3.5-аас доошгүй голч дүнтэй ахисан түвшний суралцагч байх,
  2. Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний суралцагч байх,

МУИС-ийг төлөөлж (2018 оны амжилт тооцогдоно)

  1. Олон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-3-аар байр эзэлсэн суралцагч
  2. Улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-р байр эзэлсэн суралцагч
  3. Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагч

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

 Үүнд:

  • Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт,
  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх батламж буюу нотлох бичиг баримтын хуулбар,
  • Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт,
  • Эссэ бичлэг. Эссэ бичлэгийн үг нь 500-аас хэтрэхгүй байх бөгөөд дараах  сэдвээс сонгож бичнэ.
  • “МУИС-ийн Соёл”
  • “МУИС-ийн Оюутны хөгжил дэвшилд миний оруулах хувь нэмэр”

Анхаарах зүйлс:

  • 1 болон 2 дугаар болзол хангасан суралцагч зөвхөн дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт, анкет бүрдүүлж өгнө.
  • 3,4,5 дугаар болзол хангасан суралцагч Олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаан болохыг нотолсон тогтоол, шийдвэрийн хуулбар хавсаргана.
  • Суралцагч нь МУИС-ийн захирлын 2018 оны 10 сарын 23-ний өдрийн А/405 тоот тушаалаар батлагдсан Монгол улсын их сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам болон энэ журмын 3.3.3, 3.3.4 дугаар заалттай сайтар танилцсаны үндсэн дээр хүсэлтээ гаргана.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 12.00 цаг хүртэл

Материал хүлээн авах  газар: МУИС хичээлийн 2-р байр, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэс

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа: “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагаас МУИС-ийн Эрдмийн танхимд (дугуй заал) болно.

Лавлах утасны дугаар: 77307730-1514

Эх сурвалж: news.num.edu.mn

#Scholarship