“Авьяаслаг Америкчууд” шоунд оролцсон 13 настай охин АЛТАН ТОВЧЛУУРЫН ЭЗЭН боллоо


Сондор | YOLO.MN
2016-06-06

“Авьяаслаг Америкчууд” шоуны 11-р улирал эхлээд удаагүй байгаа юм. Тус шоуны шүүгчид болон нийт үзэгчийг 13 настай Лаура охин алмайруулж, тэрээр энэ улирлын анхы АЛТАН ТОВЧЛУУРын эзэн боллоо. Шүүгчид "Алтан товчлуур"-ыг зөвхөн хамгийн гайхалтай гэсэн оролцогчид өгдөг уламжлалтай юм.

Түүний үзүүлбэрийн дараа нийт үзэгч болон шүүгчид тэр дундаа хатуу ширүүн хэмээгддэг Саймон Ковелл хүртэл хүндэтгэл үзүүлж суудлаасаа боссон юм.

Лаура Бретан нь Америкт амьдардаг хэдий ч Румын улсаас гаралтай гэнэ. Тэрээр хоёрхон хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд “Авьяаслаг Румынчууд” шоуны ялагч болж 120 мянган еврогийн эзэн болжээ. Тэрээр энэ удаад “Авъяаслаг Америкчууд” шоуны дараагийн шатанд орох алтан тасалбар авсан нь энэ аж. Үзэгчид түүнийг тус шоуны "сахиусан тэнгэр" хэмээн нэрийдэх болжээ.

Шавилхан биетэй, 13 настай охин тайзан гарч ирэн үзэгч, шүүгчдийг чухам ямар авьяасаараа алмайруулсныг доорхоос үзээрэй.

 

Эх сурвалж:

 

#GotTalent #show #Girls