Billboard-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлттэй кпоп охидын хамтлаг BLACKPINK-ийн цаашдын олон улс дахь үйл ажиллагааг Юниверсал Мюзик Групп (UMG) хариуцахаар болжээ.
YG энтэртайментийн үүсгэн байгуулагч Ян Хён Сог (Yang Hyun Suk): “Дэлхий дахинд амжилттай үйл ажиллагаа явуулж, хөгжих үүднээс BLACKPINK хамтлаг дэлхийн хэмжээний компани UMG-тэй гэрээ байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо. Үүний зэрэгцээ, YG-ийн бусад уран бүтээлчдийг Хойд Америк, Европт үйл ажиллагаа явуулах талаар анхааран ажиллах болно” гэжээ.
Юниверсал Мюзик Группийн ерөнхий захирал Люсьен Грэйнж: “UMG-д BLACKPINK хамтлаг нэгдэж, YG энтэртайменттай харилцах бидний харилцаа өргөжиж байгаад би баяртай байна. Бид BLACKPINK-ийнхний гайхалтай авьяаст тулгуурлан, дэлхийн өнцөг булан бүрт тэдний уран бүтээлийг хүргэхийг зорих болно” гэжээ.
Interscope Geffen A&M компаний ТУЗ-ийн дарга Жон Жаник: “BLACKPINK бол дэлхийн хэмжээний хамтлаг. Бид YG энтэртайменттай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.” хэмээн тодорхойлж байсан удаатай.
BLACKPINK ХАМТЛАГИЙН ГИШҮҮН БҮР СОЛО ДУУ ГАРГАНА
Ойрын үед ихэд алдаршиж байгаа тус хамтлаг шүтэн бишрэгчдэдээ маш том гэнэтийн бэлэг бэлджээ. Хамтлагийн гишүүд бүгд өөрийн гэсэн өнгө төрх, авьяас чадвартай гэдгээрээ олонд танигдсан ба шилдэг охидын хамтлаг хэмээн нэрлэгдээд буй. Тиймээс тэдний чадварыг улам тодотгон гаргаж ирэхийн тулд “YG” энтертайнмент гишүүн бүрийг соло дэбют хийлгэхээр болсон аж.
Хамгийн түрүүнд соло дуу гаргах гишүүнээр хамтлагийн чадварлаг реппэр бүсгүй Жени (Jennie) тодорсон юм. Тэрээр 11-р сард дэбютээ хийхээр болсон ба тэдний энтертайнментээс ч үүнийг албан ёсоор баталсан. Харин дараагийн соло гаргах гишүүн бол Ружэ (Rose) хэмээн мэдэгджээ.
Мөн “BLACKPINK” өөрсдийн анхны бие даасан “In Your Area” тоглолтоо 11-р сарын 10, 11-ны өдөр хийх юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх