Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын охидын шигшээ баг Азийн 19 хүртэлх насныхны охидын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр Ливан улсыг зорилоо.
Манай шигшээ баг тэмцээний "А" хэсэгт Австрали, Ливан, Хонг Конг гэсэн улсуудтай 10-р сарын 24-28-ы хооронд өрсөлдөнө. Эхний тоглолтоо 24-ий 16:30 цагаас хэсгийнхээ хамгийн хүчтэй баг Австралийн эсрэг хийх бол дараа нь 26-ны 16:30 цагт Хонг Конгийн багтай тоглоно. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо 28-ы 20:30 цагаас талбайн эзэн Ливаны багтай хийснээр 19 насны охидын шигшээ баг маань анхны Азийн АШТ-ий дүгнэлтээ гаргасан байх болно.
Азийн 19 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөж буй манай шигшээ багийн бүрэлдэхүүний 10 нь 16 хүртэлх насны шигшээ багийн тоглогчид байгаа. Мөн Япон дасгалжуулагч Ики Ёүжигийн Монголын шигшээ багийг удирдан оролцож буй сүүлийн тэмцээн учраас Азийн АШТ-д оролцохын төлөө манай баг тамирчид бүхий л чадлаараа хичээх нь дамжиггүй.
Азийн Хөлбөмбөгийн Холбооны дүрмээр хэсгийг толгойлсон багууд болон хоёрдугаар байраар шалгарсан чансаа өндөр багууд дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болно.
Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, шигшээ багийн түүхийг бичиж яваа багш дасгалжуулагч, арын албаныхан, тоглогчиддоо юу санасан есөн цагаан хүсэл нь биелэх болтугай.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх