IRIM судалгааны хүрээлэнгээс нийгмийн судалгааны чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой оюутнуудад зориулан "Судлаач-Оюутан" сайн дурын хөтөлбөр зарлажээ.
Уг хөтөлбөрт 3, 4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд 10-р сарын 14-ний дотор дараах холбоосоор материалаа илгээн, сонирхлоо илэрхийлэх боломжтой.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Мэргэжлийн судалгаа шинжилгээний мэдлэг, туршлага хуримтлуулан, ирээдүйдээ хувь нэмэр оруулж, өөрийгөө хөгжүүлэх, чадварлаг сайн судлаач болох хүсэл эрмэлзэл бүхий оюутнуудыг дэмжих.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:
- Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой байх
- Нийгмийн эрүүл мэнд, төслийн менежмент, төрийн захиргааны менежмент, төрийн бодлого судлал, эдийн засаг, статистик зэрэг нийгмийн судалгаатай холбогдох мэргэжлээр сурдаг 3, 4-р курсийн оюутан.
- Голч дүн 3-аас дээш
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.
Холбогдох утас: 70117101
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх