Загварын ертөнцийн бяцхан гүнж “КОКО”


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-10-09

Алдартай одуудтай зэрэгцэн загварын ертөнцөд “өнгө нэмж” яваа 7 настай бяцхан Кокотой танилцаарай!

Энэ бяцхан охиныг Коко (Coco) гэдэг. Тэр инстаграм хуудсандаа 654 мянган дагагчтай бөгөөд тэдгээр хүмүүст өөрийн хувцаслалтын хэв маягаа хуваалцдаг.

ТЭР БАГААСАА Л ЗАГВАРТ ХАЙРТАЙ БОЛСОН

Түүний ээж Мисатогийн хэлснээр Коког хоёр настай байхад тэд хувцасны дэлгүүртэй болжээ. Ийнхүү бяцхан охин, хүмүүсийн хувцаслахдаа бүрдүүлж буй имиж, сонгож буй хувцсыг нь харж өссөн байна.  Ердөө 3 настай байхаасаа л дэлгүүр хэсэх дуртай болсон гэнэ шүү.

Коко анх ээж аавынхаа дэлгүүрийн хувцсыг танилцуулах зорилгоор инстаграмд нэгджээ. Эхэн үедээ, хувцас сонгохдоо аавынхаа тусламжыг авдаг байсан бол, төд удалгүй өөрөө сонгож эхэлсэн аж.

Коко охин дэлхийд алдартай брэндүүдийн анхаарлыг ихэд татаж байгаа төдийгүй, аль хэдийнэ  Gucci, Balenciaga, Versace зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажиллажээ.

Тэр Hypebae сайтад өгсөн ярицлагадаа “Миний бодлоор загвар бол маш сонирхолтой зүйл. Би ихэнхдээ өөрөө хувцсаа сонгодог. Гэхдээ, аав маань томоохон зураг авалтад өмсвөл зохих хувцас санал болгодог.” гэжээ.

Коко ирээдүйд ямар мэргэжлийн хүн болохоо хараахан шийдээгүй бөгөөд “намайг том болоход маш олон зүйл өөрчлөгдөнө. Тийм учраас одоо шийдэх хэцүү гэж бодож байна” хэмээсэн аж.  (I.T –Хүүхдүүдэд зориулсан загварын шоуны үеэр Hypebae сайтад ийн дурдав)

Коко чөлөөт цагаараа ээжийнхээ хамт гар урлалын бүтээгдэхүүн хийдэг гэнэ шүү.

Түүний инстаграм: @coco_pinkprincess

#Fashion