Англи хэл сурахад хамгийн амархан хэр нь сонирхолтой арга бол ном унших юм. Тухайн хэл дээр ном уншсанаар үгийн баялаг нэмэгдэж, дүрмийн алдаа засагдаж, ярианы хэллэг сайтай болдог. Тиймээс уншигчдадаа зориулан гэгээн хайр дурлалын талаар өгүүлэх зургаан номыг танилцуулж байна.
Өөрийн хайртай болсон хөвгүүн бүртээ захиа бичдэг ч тэдгээр захиануудаа хэзээ ч эзэдэд нь өгдөггүй 16 настай охин дүрсгүй дүүгээсээ болж сонирхолтой адал явдалд хутгалдах болно. Түүний сонирхолтой адал явдлыг энд дарж уншаарай.
Эдгэшгүй өвчтэй өсвөр насны охин, хүү хоёрын гэгээлэг хайрын тухай өгүүлэх уг зохиол нь таныг уйлуулах нь гарцаагүй. Энэхүү зохиолыг уншихыг хүсвэл энд дарна уу.
“The New York Times”-ийн Бест-Селлер зохиолоор шалгарсан уг романтик бүтээл нь ажил хайж буй өөдрөг сэтгэлгээтэй нэгэн бүсгүй асрагчийн ажилд орсноор өөрийнхөө амьдралыг болон хэн нэгний амьдралыг эрс өөрчилж буй тухай гайхалтай түүхийг өгүүлэх ажээ.
“Тэмдэглэлийн дэвтэр” хэмээх бүрэн хэмжээний киног та магадгүй үзсэн байх. Маш алдартай уг киноны зохиол нь киноноосоо илүү сайн болсон гэж кино судлаачид үздэг ажээ. Мөн л нэгэн сайхан хайрын түүхийг уншихыг хүсвэл энд дарна уу.
Тэс өөр сонирхолтой охин, хүү хоёр бие биедээ дурлана. Гэвч нэгэн өдөр охин осолд орж түүний сүнс биенээсээ гарч, ухаангүй хэвтэж байхад нь юу болж буй талаар өөрийн нүдээр харах болно. Уншихыг хүсвэл энд дарна уу.
Ромео, Жульетта хоёрын гунигт хайрын түүхийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэдний түүхийг уншихыг хүсвэл энд дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх