Нэгдсэн Үндэсний Байгууллагаас “18-аас доошхи насны хүн бүрийг хүүхэд гэнэ”
хэмээн тунхагласан байдаг.
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, инээд хөөр цалгиулж, адал явдлыг эрэлхийлж арван хэдэн насан дээрээ яваа чамд Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
Томчуудын хэнээс ч “Амьдралынхаа аль үед очмоор байна вэ?” гэж асуувал тэд бүгд нэгэн дуугаар “Хүүхэд нас руугаа...” хэмээн дуу нэгтэйгээр хэлэх байх. Ямар сайндаа л “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...” гэсэн дуу хүртэл байх вэ дээ
Тийм ээ, хүүхэд нас, өсвөр нас бол хүний амьдралын хамгийн дурсгалтай, гэгээлэг, үнэтэй цаг мөч байдаг. Энэ цаг хугацаа бол чи өөрийн зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө өөрийгөө бэлдэх мөч юм. Сууриа хэрхэн тавихаас чинь хамаарч чиний ирээдүйн замнал зурайна. Тиймээс одооноос эрч хүчтэй, зорилготой, зоригтой байхыг YOLO чамд зөвлөж байна.
YOU ONLY LOVE ONCE буюу Ганц олдох амьдралаа харамсах зүйлгүйгээр, зөв замналаар сэтгэл хангалуун өнгөрүүлье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх