Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ


YOLO.mn | YOLO.MN
2018-09-26

БОАЖ-ын сайд Н. Цэрэнбатын санаачилсан өсвөрийн байгаль хамгаалах элч бэлтгэх "Ногоон паспорт" аян улс даяар амжилттай хэрэгжиж эхлээд байгаа билээ.

“Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны хүрээнд ногоон паспорт сурталчлах, танилцуулах, сурагчдад тараах, мөн хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг ерөнхий боловсролын сургуулиудад байрлуулах ажлыг Улсын хэмжээнд энэ сарын 20-оос ирэх сарын 03-ны хооронд зохион байгуулж байна. Одоогоор Баянхонгор аймгийн 1500 ахлах ангийн сурагч, Дархан-Уул аймгийн 10 сургуулийн 500 гаруй сурагчдад ногоон паспорт тарааж, байгалиа хамгаалах сургалтанд хамруулаад байгаа аж.

Мөн тус аянд Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн сурагчид нэгджээ.

НОГООН ПАСПОРТ гэж юу вэ?

Эко клубуудад сургуулийнх нь хүүхдийн тоогоор ногоон паспорт өгдөг ажээ. Ногоон паспрот авсан хүүэд бүр эзэмшигч болох бөгөөд 12 ажил хэрэгжүүлэх юм. Тухайн ажлууд дадал, хэвшил болох тодорхой ажлууд байх ёстой.

Паспорт эзэмшсэн хүүхэд 12 ажлаа хийж дуусчихаад эко клубын гишүүддээ буцааж өгснөөр ажлуудыг дүгнэх боломжтой болдог ажээ.

Энэхүү паспортыг хөтөлж хэвшүүлснээр хүүхдүүдээр дамжуулан эцэг эх, өрх гэрийг зөв хандлагад сургах зорилготой гэнэ.

#НогоонПаспорт