Солонгосын BTS хамтлаг НҮБ-ын чуулганд үг хэлсэн анхны K Pop хамтлаг боллоо


YOLO.mn | YOLO.MN
2018-09-26

Солонгосын BTS  хамтлаг НҮБ-ын дээд хэмжээний чуулганд үг хэлсэн анхны K Pop  хамтлаг болжээ.

Долоон хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд гурван минутын илтгэл тавихдаа залуу хүмүүс өөрсдийн дуу хоолой, үзэл бодолдоо итгэлтэй байх хэрэгтэй хэмээн хэлсэн байна.

2013 онд байгуулагдсан тус хамтлаг дэлхийд хамгийн алдартай солонгос хамтлагуудын нэг бөгөөд Инстаграмд 13,3 сая дагагчтай аж.

BTS хамтлаг өмнө нь НҮБ-тай дэлхий даяар хүмүүст эерэг мессеж түгээх, хуримтлал үүсгэх зэрэг кампанит ажлаар хамтран ажиллаж байжээ.

2017 онд тус хамтлаг ЮНИСЕФ-ийн Солонгосын хороонд нэгдэж залуучуудын дундах хүчирхийллийн эсрэг “Love Myself” буюу “Өөрийгөө хайрла” кампанит ажлыг үүсгэн байгуулсан байна.

2017 онд тус хамтлаг ЮНИСЕФ-ийн Солонгосын хороонд нэгдэж залуучуудын дундах хүчирхийллийн эсрэг “Love Myself” буюу “Өөрийгөө хайрла” кампанит ажлыг үүсгэн байгуулсан байна.

Хамтлагийн ахлагч Ким Нам Жун “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард BTS  хамтлаг өөрсдийгөө хайрлах хайраас жинхэнэ хайр эхэлнэ гэсэн итгэл дээр үндэслэн “Love Myself” кампанит ажлыг ЮНИСЕФ-тэй хамтарч эхлүүлсэн” хэмээн хэлжээ.

“Love Yourself” цомгоо гаргасныхаа дараа “Love Myself” кампанит ажлаа эхлүүлсэн гээд Ким “Бидний бусдад түгээсэн мессеж амьдралын хүнд хэцүүг давахад нь тусалж өөрсдийгөө хайрлаж сурахад тусалсан тухай  маш гайхалтай түүхүүдийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгчдээсээ сонсох болсон.

Энэ түүхүүд үргэлж бидэнд хариуцлагатай байхыг сануулж байдаг” гээд “Бүгдээрээ дахин нэг алхам хийцгээе. Бид өөрсдийгөө хайрлаж сурлаа, тиймээс одоо “өөртэйгөө ярилцахыг” уриалж байна” гэжээ.

Наймдугаар сард тус хамтлагийн “Idol”  клип YouTube-т орсноос 24 цагийн дотор 45 сая удаа үзэж Тэйлор Свифтийн рекордыг эвджээ.

Өнгөрсөн тавдугаар сард “Love Yourself: Tear” цомог нь Billboard 200 чартыг тэргүүлсэн анхны K Pop  хамтлаг болсон байна. Тэд Ерөнхийлөгч Мүүн Жэ Инээс баярын мэндчилгээ хүлээн авчээ.

Тус хамтлаг мөн кампанит ажлынхаа хүрээнд 1 сая ам.доллар цуглуулсан байна.

Надад түүхээ яриач. Би таны дуу хоолой, үзэл бодлыг сонсохыг хүсэж байна.

Ким Нам Жун НҮБ-д үг хэлэхдээ Сөүлээс холгүй орших Илсан хотод төрсөн бөгөөд бага насаа жаргалтай өнгөрүүлсэн тухайгаа хэлсэн байна. “Надад ганц л шүтээн байсан. Энэ бол дуу хөгжим” гээд “Миний дотор “Сэрээрэй залуу минь, өөрийгөө сонс!” гэсэн жижигхэн хүний дуу хоолой сонсогдсон. Гэхдээ надад маш их цаг хугацаа шаардагдсан” хэмээжээ.

“Надад түүхээ яриач. Би таны дуу хоолой, үзэл бодлыг сонсохыг хүсэж байна. Та хэн, хаанаас ирсэн, та ямар арьстай, ямар хүйсийн хүн байхаас үл хамааран өөрийн дуу хоолойгоор ярихыг уриалж байна” гэсэн байна.

Тэрбээр ярианыхаа төгсгөлд “Надад олон сул тал, айдас байдаг ч би өөрийгөө чадах ядахаараа чанга тэвэрч, өөрийгөө үргэлж хайрладаг” гэжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгүүлч А.Мишээл

#KPOP