LADY GAGA-ийн тухай чих дэлдийлгэм 12 баримт


М.Тэнгис | YOLO.MN
2018-09-24

Хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг аль хэдийнэ цогцлоосон авьяаслаг уран бүтээлч Леди Гагаг мэддэггүй таньдаггүй хүн тун ч ховор биз ээ. Гэвч их амжилтын өндөрлөгт идэр залуухан насандаа хүрсэн түүний тухай хэний ч мэддэггүй зүйлс олон. Тийм ч учраас хөгжмийн зохиолч, дуучин Леди Гагагийн тухай таны урьд өмнө мэддэггүй байсан хэмээн ам гарч болохуйц 12 баримтыг түүвэрлэн хүргэж байна.

  1. ТҮҮНИЙ ЖИНХЭНЭ НЭР

Эцэг эх нь түүнд их урт нэр хайрлажээ, Стефани Жоан Анжелина Германотта  (Stefani Joanne Angelina Germanotta). Цуцашгүй хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч дуучин бүсгүй хожим өөртөө уран бүтээлийн нэр байх ёстой хэмээн үзсэн нь Леди Гага гэх өвөрмөц сонин нэр байсан нь дэлхийн хүн бүр түүнийг мэддэг болохын эхлэл байв. Дашрамд дурьдахад, тэрбээр уг нэрийнхээ санааг алдарт Queen хамтлагийн Radio Gaga дуунаас олж байсан гэнэ.

  1. ТҮҮНИЙ ОХИН ДҮҮ НАТАЛИ

Гагагийн төрсөн дүүгийн нэр Натали Германотта (Natali Germanotta) агаад 1992 онд төржээ. Тэрбээр хувцас загварын чиглэлээр суралцдаг аж.

  1. ТЭР ДӨРВӨН НАСТАЙДАА ТӨГӨЛДӨР ХУУР ТОГЛОЖ СУРСАН

Леди Гага цэцэрлэгт орохоосоо өмнө буюу дөрвөн настайдаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Мөн 13 настайдаа анхны төгөлдөр хуурын баллад аязаа зохиож байсан бөгөөд удаах жилээс нээлттэй микрофоны өдөрлөгүүдэд оролцож, олны өмнө дуулж хөгжимдөх болсон гэнэ.

  1. ТЭРБЭЭР СУРГУУЛЬДАА ДЭЭРЭЛХҮҮЛДЭГ БАЙСАН

Rolling Stone сэтгүүлд дуучин бүсгүй өөрийн ахлах сургуулийн он жилүүдийнхээ тухай ярилцлага өгөхдөө, “Том хамартай, царай муутай, хэн ч тоодоггүй... Чи их хачин инээх юм аа! Чи яагаад үргэлж дуулж явдаг юм бэ? Чи яагаад байнга театр луу яваад байдаг юм бэ? Чи яагаад нүүрээ ингэж будаад байдаг юм бэ?... Намайг заримдаа хараалын үгсээр дууддаг байлаа. Тийм учраас зарим үед сургууль руугаа явахыг огт хүсдэггүй байсан” хэмээн өгүүлжээ.

  1. “SOPRANOS” ЦУВРАЛ КИНОНЫ НЭГ АНГИД ТЭР ГАРДАГ

Леди Гага тэсрэлт хийхээсээ өмнө 2001 онд HBO сувгийн олон ангит цуврал “Sopranos ”-ын нэг ангид тоглосон. Түүний тоглосон ангийн нэр “The Telltale Moozadell”

  1. ТЭР ХАМТЛАГТ ДУУЛДАГ БАЙСАН

Тэрбээр Леди Гага хэмээх нэрээ бодож олоогүй байх үедээ буюу 2005-2006 оны үед Stefani Germanotta Band хэмээх хамтлагийг үүсгэн байгуулж идэвхитэй уран бүтээл хийдэг байжээ. Хамтлагийн гишүүд Нью-Йоркийн их сургуулийн нэг төгсөлтийн найз нар нь байсан аж.

  1. ТЭР ШҮТЭН БИШРЭГЧДЭЭ ПИЦЦАГААР ДАЙЛЖ БАЙСАН

Түүний шинэ цомгийн нээлт болж гарын үсгээ зурах үйл ажиллагаа явагдаж байх үед гадаа хэдэн мянган шүтэн бишрэгчид нь ээлжээ хүлээн зогсч байв. Харин Гага тэдэнд зориулж хэдэн тонн пицца хүргүүлэн дайлж байжээ.

  1. ТҮҮНИЙ БИЕИЙН ӨНДӨР...?

Гагц цахим хэрэгслүүдээр л үзэж дассан түүний биеийн жинхэнэ өндөр 1.55 м ажээ.

  1. ТЭР 19 ШИВЭЭСТЭЙ

Тэрбээр өнөөдрийн байдлаар бие дээрээ 19 шивээстэй. Гага зүүн гарынхаа дотор талд өөрийн дуртай философич Рейнер Мариа Рилкегийн ишлэлийг шивүүлсэн байдаг, “Шөнийн хамгийн гүн цаг үест, бичихээ л мартчихвал үхэхээс өөрцгүй тэр үнэнтэйгээ нүүр тулан бодолхийл. Тэгээд уг үндэс нь бат суусан зүрх сэтгэл рүүгээ өнгийгөөд өөрөөсөө асуу. Би үүнийг бичих ёстой юу?”

  1. “TELEPHONE” ДУУ BRITNEY SPEARS-Д ЗОРИУЛАГДСАН

Леди Гага аварга хит Telephone дуугаа анх зохиогдсон даруйд нь Бритни Спирстэй хамтран дуулахаар төлөвлөөд байжээ. Гэвч уг төлөвлөгөө талаар болж, алдарт дуучин Бейонсетэй хамтарч гайхалтай бүтээлээ гаргахаар шийдсэн байна.

  1. ТЭР “JUST DANCE” ДУУГАА АРАВХАН МИНУТАНД ЗОХИОЖ БАЙСАН

Тийм ээ, тэрбээр анхны шилдэг хит дуунуудын нэг болох “Just Dance”  дуугаа аравхан минутанд зохиож байсан гэнэ. Бас болоогүй, айхавтар цэнгээний дараах өдөр шартаж байхдаа шүү...

  1. ТҮҮНИЙ НЭРИЙН ҮНЭРТЭН

Тэрбээр өөрийн нэрийн үнэртэн болох FAME-ыг худалдаанд гаргасан даруйд гайхам амжилтыг олсон. Үнэр болон гадна хэв загварын тухайд дуучин бүсгүй өөрөө ухаанаа зарсан агаад, үнэртний хувьд чамгүй тансаг, өндөр зэрэглэлд үнэлэгддэг ажээ.

#LadyGaga