Шинэ тэмдэглэлийн дэвтэр авчихаад хайрлан юу бичихээ мэдэхгүй сууна уу? Тэгвэл өөрийнхөө дурсамжийн дэвтрийг нээгээд нэг үзээрэй. Хүн болж төрсний хамгийн жаргалтай цагууд хүүхэд нас, өсвөр насанд байдаг гэлцдэг. Цаг хугацаагаар аялсан торгон агшнуудаа (дурсамж болох бүх л зүйлсээ) дурсамжийн дэвтэр дээрээ бичиж, эсвэл наан өөрийн түүхээ хадгалцгаая.
Өөртөө том зорилго тавин тэмүүлэн, амжилтын өөд өгсөж байх үед “шантрал” гэдэг зүйл хүн бүртэй нүүр тулдаг. Үүнийг даван туулсан хүнд л амжилт ирдэг. Гэхдээ даван туулахын тулд бидэнд чин сэтгэлийн ганц л үг дутагддаг шүү дээ.
Төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар гэх мэт баяруудад сэтгэлийн үгсээ бичсэн захиа олонтаа ирдэг. “Эх орондоо хэрэгтэй хүн болоорой, үнэхээр их хичээл зүтгэлтэй хүүхэд шүү, ажилтанд заавал хүрээрэй” гэх мэт. Гэхдээ тэр бүр тоогоод байдаггүй. Уншчихаад инээгээд л өнгөрдөг шүү дээ. Харин тэр бүх захиагаа дурсамжийн дэвтэртээ наан, хавчуулан тогтоогоод яг л тэр шантралыг мэдэрсэн, урам зориг авах хэрэгтэй үедээ нээн уншвал хэний ч чамд хэлэхээргүй эдгээр олон сайхан үгсээс бэрхийг даван туулах хүчийг олж авч чадна шүү.
Магадгүй найзынхаа өгсөн бүх мэндчилгээг цуглуулан хэдэн жилийн дараа баяраар нь өгвөл үнэхээр их дурсамжтай, бас гэнэтийн гоё бэлэг байх болно шүү.
Анх хилийн дээс алхсан билет, хайрын захиа, санаачилсан баяр, зохион байгуулалт, тэмцээний шагнал, зохиосон шүлэг, монитагийн бэлэгний захиа, зургууд, зурсан зураг, өөрийн түүх, найзуудтайгаа хийсэн хөгжилтэй зүйлс, хийхийг хүссэн зүйлс, 1-р ангийн дэвтэр гэх зэрэг зүйлсийг бичиж наан, зурж болох гунигтай, хөгжилтэй хирнээ дурсамжтай бүхий л зүйлсээ тэмдэглээрэй. Үнэхээр дурсамжтай байгаа биз.
Чиний баяртай, гунигтай, зовлонтой, жаргалтай бүхий л үе бичигдэх учир олон шинэ санаа гаргах боломжтой.
Жишээ нь:Анхныхаа хил давсан билетийг хараад тухайн үеийн аз жаргалыг мэдрэн дэлхийгээр аялах том мөрөөдөлтэй болж болно. Тухайн улсуудаа эгнүүлэн бичиж, түүхийг нь судалж, хэлийг нь сонирхож болно шүү дээ. Мөн гаргасан амжилтаа (бага насны амжилт, одоогийн амжилт) хараад илүү том, зоригтой алхам хийж болно.
Хийсэн гайхалтай зүйлс, амжилтуудыг жагсаан бичсэн дурсамжийн дэвтэр чинь чиний түүх байх болно. Түүнийг чиний хүүхэд, ач, зээ нар чинь харж магадгүй. Чиний дурсамжийн дэвтэр дэлхийн музейд хадгалагдахыг хэн ч таашгүй шүү дээ. Амжилт
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх