Индонезийн Жакарта болон Палембан хотод наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ныг хүртэл 45 орны 10 мянга гаруй тамирчид спортын 40 төрөлд өрсөлдсөн “Азийн наадам-2018” амжилттай болж өндөрлөжээ.
Энэ жилийн наадмын гол онцлог нь улс орон бүрээс харьцангуй маш залуу тамирчид хүрэлцэн ирсэн бөгөөд хамгийн өндөр өртгөөр зохиогдсон Азийн наадам болжээ. “Жакарта-2018” наадмыг БНХАУ-ын тамирчид 132 алт, 92 мөнгө, 65 хүрэл нийт 289 медальтай жагсаалтыг тэргүүлсэн бол удаах байранд Япон, БНСУ оржээ.
Харин Монголын баг тамирчид 5 алт, 9 мөнгө, 11 хүртэл нийт 25 медалиар жагсаалтын 16 дугаар байранд бичигдсэн байна.
АЗИЙН НААДМЫН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Ахмад Ал Фахад Аль Сабах Азийн Олимпийн 18 дахь удаагийн тэмцээнийг хааж үг хэлсэн юм.
Энэ удаагийн “Жакарта-2018” наадмын хаалтын үйл ажиллагаа Индонезийн цагаар 19:00 цагт эхэлж 21:20 цагт дуусчээ. Хаалтын ажиллагаанд тус улсын болон, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Солонгосын алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна.
Харин энэ үеэр твиттерт #ClosingCeremonyAsianGames2018 гэсэн хаштаг тренд болжээ.
Мөн “Олон улсын Олимпийн Хороо”-ны ерөнхийлөгч Томас, Super Junior хамтлагийг онцолсон бөгөөд “Би Super Junior-ийн фэн” хэмээжээ.
Дараагийн Азийн наадам 2022 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдах юм байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх