Шинэ оюутнуудад зориулсан ДОТООДЫН ТЭТГЭЛГҮҮД


О.Номуншүр | YOLO.MN
2018-08-28

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан бид та бүхэндээ төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөр болон сурагч солилцооны хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэж байгаа билээ. Энэ удаа их, дээд сургуульд элсэн орж буй шинэхэн оюутнуудад олгогдох дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

  1. ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Моннис интернэшнл 2007 оноос эхлэн сурах эрмэлзэл дүүрэн оюутан залууст зориулж “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж эхэлсэн. Тэтгэлэгийн зорилго нь компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд тэргүүний шилдэг оюутны хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, улс орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин бэлдэхэд оршино.

Хамрах хүрээ: Монгол улсын магадлын итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалавр зэргийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог байна.

Тавигдах шаардлага: 

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэргийн өдрийн ангийн оюутан.
  • Сургуулийн үнэлгээний системээс хамаарч сурлагын голч дүн

4,0 сургуулийн оюутнууд 3,5 дээш байх, 100%-ийн үнэлгээтэй сургуулийнх 90%-с дээш байх,

  • Оюутны эрдэм шинжилгээний ажилд тодорхой амжилттай оролцож байсан,
  • Англи хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх,
  • Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн, олимпиад бусад арга хэмжээнүүдэд амжилттай оролцож байсан.
  1. ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

 ХААН Банкнаас сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээл тулгараад буй орлого багатай өрхийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь зориулж тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.

Хувь хүн, нийгмийн ур чадвартай, цаашид сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн, сурлагын амжилтаар тэргүүлж буй төгсөх ангийн 70-100 сурагчийг жил бүр хамруулдаг байна.

Тэтгэлгийн хамрах хүрээ:

ЕБС төгсч буй нийт 70 сурагчийг 21 аймаг, Замын-Үүд болон Зүүнхараа, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур дүүргээс шалгаруулан их дээд сургуулийн 1-р курст суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгодог байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Анкет
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй)
  • Ахлах буюу 10-11-р ангийн эцсийн дүн, 12-р ангийн эхний хагас жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
  • Анги удирдсан багш болон сургуулийн нийгмийн ажилтны тодорхойлолт тус бүр нэг хуь
  • Улс, аймаг, сумын олимпиад, уралдаан тэмцээнд оролцож гаргасан сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар (зөвхөн сүүлийн 3 жилд гаргасан амжилтын хуулбарыг хавсаргана. Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  • Миний ирээдүйн зорилго сэдвийн хүрээнд компьютер эсвэл гараар Монгол хэл дээр цэвэр гаргацтай бичсэн 500-аас доошгүй үгтэй эссэ бичлэг.
  • Ам бүлийн тодорхойлолт (гэр бүлийн гишүүд, эрхэлсэн ажил зэрэг мэдээлэл бүхий харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байна)
  • Өрхийн орлогын тодорхойлолт.
  • Сургуулийн албан ёсны тодорхойлолт буюу албан бичиг. (Үүнд тухайн сурагчийн сурлага, нийгмийн идэвх, санаачлага, хувь хүний хандлага, ур чадвар, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэл, ар гэрийн амьдрал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна)
  1. ПЕТРОВИС ИРЭЭДҮЙОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Салбарын боловсон хүчний нөөц дутмаг байгаа өнөө үед энэхүү тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд Хүний нөөцийн бодлогоо чиглүүлж, “Петровис-Ирээдүй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийг нээлттэй байдлаар тухай бүрт нь зарладаг. Сүүлийн байдлаар уг хөтөлбөрөөс 18 оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэг хүлээн авснаас зарим нь тус компанид ажиллаж байна.

Хөтөлбөрийн шалгаруулалт: 
Хөтөлбөр нь хоёр үндсэн үе шаттай явагддаг.

Нэгдүгээр шат: Оюутнуудыг сурлагын голч дүнгээр нь шалгаруулж, түүний дараа шалгалт авч тэнцсэн тохиолдолд ярилцлага авна.

Хоёрдугаар шат: Ярилцлаганд тэнцсэн оюутныг компанийн салбар, нэгжүүдэд цалинтай дадлага хийлгэж, ажлын тайланг үндэслэн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.

  1. СҮМИТОМО КОРПОРАЦИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу тус тэтгэлгийг зарладаг бөгөөд зөвхөн МУИС-ын оюутнууд хамрагдах юм.

Тэтгэлэгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.

Тэтгэлэгийн хүрээ:  Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг өгдөг бөгөөд тэтгэлэгт тэнцсэн оюутнууд шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлэг авдаг онцлогтой.

Эхний шатны шалгаруулалтыг МУИС-ийн багш, холбогдох газрын төлөөллөөс бүрдсэн комисс хийж, 18 оюутны материалыг тэтгэлэг олгогч талд хүргүүлнэ. Тэтгэлэгийн эцсийн шатны шалгаруулалтыг Сүмитомо корпораци хийх болно.

 Тэтгэлэгийн хэмжээ: 500ам.доллартай тэнцэх хэмжээний монгол төгрөг

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • МУИС-ийн бакалаврын 1-р түвшний суралцагч байх,
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  • Ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй байх,
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  • Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх,
  1. JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГА

JCI Монгол байгууллага нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтод чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Тус байгууллагаас чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд сурагчийн ширээнээс их дээд сургуульд хөл тавин орж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэхээр энэхүү төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.

Тэтгэлгийн хэмжээ: Тухайн сургуулийн 1-р курсын сургалтын төлбөр

Хамрагдах оюутны тоо: 5 оюутан /Зөвхөн 1-р курст орж байгаа оюутнуудад хамаарна/.

Бүрдүүлэх материал:

1. Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт (jpg)

2. Нэгдүгээр курсийн төлбөрийн хэмжээ (И-мэйлдээ тоог нь бичих)

3. 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар

4. Тэтгэлэгт хамрагдах шалтгаанаа тайлбарласан хүсэлт /word file/

5. Тухайн сургууль болон мэргэжлээ сонгосон шалтгаан, суралцах төлөвлөгөө, өөрийн бусад давуу тал, амжилтыг илэрхийлсэн эсээ (300 үгэнд багтаах) /word file/

Цаашдын дэмжлэг: Энэхүү тэтгэлэгт хамрагдан хоёрдугаар курсээ амжилттай төгссөн оюутанд 3, 4 дүгээр курсийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор улирлын амралт, зуны амралт, дадлагын хугацаанд JCI Монгол байгууллагын гишүүдийн компани, аж ахуйн нэгжид цалинтай дадлага хийх боломж олгодог байна.

#Scholarship