АНУ-д дунджаар 16 насандаа жолооны үнэмлэх авдаг байна. Хамгийн залуу настайдаа буюу 14 насандаа Өмнөд Дакотад жолооны үнэмлэх авах боломжтой. Гэвч 18-аас доош насны жолооч нарт төрөөс тавих хэд хэдэн хязгаарлалт байдаг гэнэ. Үүнд шөнийн цагаар жолоодохыг хориглох, цөөн тооны тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрөх гэх мэт. Ихэнх улс оронд 18 насандаа жолооны үнэмлэх авахыг хуулинд заасан байдаг аж.
Австрали-Тансманиа - 17 |
Венесуэл-18 |
Австрали- Викториа-18 |
ОХУ-18 |
Бразил-18 |
Канад-16 |
Австрали- Квинсленд-17 |
Индонез-17 |
Шинэ Зеланд-16 |
БНСУ-19 |
Өмнөд Африк-17 |
Япон-18 |
Энэтхэг-18 |
Тайвань-18 |
Этиоп-14 |
Монгол-18 |
16 НАСАНДАА ЖОЛОО БАРИХАД ӨСВӨР ҮЕИЙХНИЙ ТАРХИ БЭЛЭН ҮҮ?
Хүний тархины талаар хийсэншинэ судалгаагаар духны өмнөд атираа нь 20 нас хүртэл бүрэн дүүрэн боловсорч чаддаггүй гэдэг нь тогтоогджээ. Энэ бол хувь хүний зан байдал, ухаан, танин мэдэх чадвар зэргийг боловсруулж хадгалж байдаг тархины хэсэг юм. Үүгээр зогсохгүй шүүмжлэл, хяналт, сэтгэл хөдлөлийг хянадаг.
Өсвөр насны тархины идэвхитэй гормонууд сэтгэлийн хямралыг хянах чадварыг хязгаарлаж, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх сонирхлыг нэмэгдүүлдэг. Тиймээс эрсдэлтэй жолоодлогын нөхцөл байдлын талаар шийдвэр гаргахад өсвөр үеийхний тархи 25-аас дээш насныхны тархитай адил шийдвэр гаргаж чаддаггүй.
Эцэст нь хэлэхэд юунд ч бүү яар. Сурах зүйлээ сурах цагт нь л сур. Ном журмын дагуу өөрийгөө бэлэн болсон гэх цагтаа хүчээ гаргаад хийгээрэй.
Ирээдүйн ухамсартай жолооч нартаа амжилт хүсье!
Эх сурвалж: https://blog.allstate.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх