Волейбол тоглох 10 ШАЛТГААН


Э.Жавзмаа | YOLO.MN
2018-08-22

Хүүхэд залуусын дуртай спорт бол мэдээж гар бөмбөг буюу волейбол. 1964 оны зуны олимпоос хойш бидний мэдэх дүрмүүд хэрэгжиж эхэлсэн байдаг. Волейбол нь хоёр багийн хоорондох өрсөлдөөнт тоглоом бөгөөд аль  илүү их оноо авсан баг нь тоглоомд ялдаг билээ.

Хэрэв та гар бөмбөг тоглодог, эсвэл хичээллэдэг, хичээллэж эхлэх гэж буй бол доорх зөвлөгөө мэдээлэл таньд таалагдана гэдэгт итгэж байна.

10. НҮДНИЙ ХАРАА САЙЖИРЧ ОРОН ЗАЙГ БАРИМЖААЛЖ ЧАДДАГ БОЛНО

Та гайхаж байна уу? Гэхдээ энэ үнэн юм. Волейболын тамирчид бөмбөгөө давуулах, дамжуулахын тулд бөмбөгөө хаана байгааг мэдэрч баримжаалах хэрэг гардаг. Тиймээс нүдний хараа сайжрах нь мэдээжийн хэрэг биз ээ.

9. БИЕИЙН ЗӨВ ГАЛБИРТАЙ БОЛНО

Биеийн бүхий л хэсгийг цогцоор нь хөгжүүлж чадах спорт бол яахын аргагүй волейбол. Тиймдээ ч маш олон хүн энэхүү спортоор хичээллэдэг болов уу.

8. ЦОГЦ АРГА ТЕХНИК ЭЗЭМШИНЭ

Үйлдэл бүр нь арга техник шаарддаг спорт гэвэл бас л гар бөмбөгийг нэрлэх биз ээ. Та энэхүү спортоор хичээллэснээр маш олон арга техникийг өөрийн үндсэн чадвар болгох боломжтой.

7. ХУРДТАЙ, МӨН ХҮЧТЭЙ БОЛНО

Ямар ч спортод зайлшгүй хэрэгтэй зүйл бол хурд, хүч билээ. Энэхүү хоёр чадварыг та хэдий чинээ сайн эзэмшинэ төдий чинээ үр өгөөжөө өгөх болно.

6. НИЙГМИЙН ИДЭВХТЭЙ БОЛНО

Бүхий л албан байгууллага, сургууль гээд маш олон газар гар бөмбөгийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Та гар бөмбөг тоглож сурснаараа ажлын газар, сургууль гээд хаана ч нэр хүндтэй, мөн нийгмийн идэвхтэй нэгэн байж чадна.

5. ИХ ХЭМЖЭЭНИЙ КАЛОРИ ШАТААНА

Хэрэв та илүүдэл жинтэй бол волейболын спортыг сонгох бас нэг шалтгаан. Мөн эрүүл мэнддээ анхаардаг хэн ч болов хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нь зүй ёсны хэрэг биз ээ.

4. ХААНА Ч ТОГЛОХ БОЛОМЖТОЙ

Хөдөө гарч, зуслан дээрээ очсон ч тоглох боломжтой. Тэр тусмаа олон хүнийг хамруулж, зугаатай байлгадаг энэ спорт бол мэдээж гар бөмбөг.

3. ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЖ СУРНА

Өөрийгөө ялан дийлнэ гэдэг хамгийн гайхамшигтай. Шинэ арга техник эзэмшиж, тоглох ур чадвар тань сайжрах тусам та өөртөө итгэлтэй нэгэн болох болно.

2. НАЙЗ НӨХӨДТӨЙ БОЛЖ, БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАРТ СУРАЛЦАНА

Волейбол бол мэдээж багийн спорт. Тиймээс багийн гишүүд хоорондоо эвтэй, нэгэндээ итгэдэг байх тусам тоглолт илүү сайн байх болно.

1. БУСДААС ХУРДАН СЭТГЭДЭГ БОЛНО

Бас л сонирхолтой санагдаж байгаа биз? Гэвч гар бөмбөг тоглодог болон тоглодоггүй хүмүүсийн ялгаа нь гар бөмбөг тоглодог хүмүүс илүү хурдан болон зөв шийдвэр гаргадаг байна.

#Volleyball