Adidas, Coca Cola, BMW, Hyundai гэх зэрэг алдартай брендүүдийг бид хаа сайгүй хардаг. Гэвч төдийлэн ямар утгатай вэ гэдгийг мэддэггүй шүү дээ. Логоны зураас, хэлхээ холбоо, өнгө гээд бүхий л зүйл нь ямарваа утгыг өөртөө шингээсэн байдаг.
Өмнөд солонгосын компани болох Hyundai-н Н үсэгтэй лого нь хоёр хүн гар барьж буй мэт дүрсийг төлөөлсөн байдаг. Маш ухаалаг шийдэл шүү.
Adidas нь уг брендийг үүсгэн байгуулагч Adolf Dassler-ийн нэрнээс гаралтай. Харин гурван судалны хувьд уулыг илтгэдэг байна.
Роб Данофф гэдэг залуу нь Apple компаны логог үүсгэн байгуулагч юм. Тэрээр уут дүүрэн алим авч түүнийгээ янз бүрийн байдлаар зурж эхэлсэн юм. Нэгэн тохиолдлоор bite гэдэг нь үг нь byte-тай адилхан сонсогддог болохыг тэр анзаарсан юм.
VAIO гэх үгний эхний VA-г аналогийн давалгаатай адилтгаж харин сүүлийн IO-Г нь дижитал дохионы бэлгэдэл болох нэг болон тэгийн цифрээр төлөөлүүлсэн юм.
Amazon-ний лого тийм ч ер бусын харагддаггүй нь мэдээж. Улбар шар өнгөтэй сум нь инээж буй смайлыг харуулсан. A-Z хүртэл сумаар зааж байгаа нь бүх барааг энд байгаа шүү гэдгийг илтгэнэ.
BR гэх логон доторх ягаан өнгө нь 31 төрлийн зайрмагны өөр амт байдгийг харуулж байгаа ажээ.
Toyota-гийн логоны үүсэлд хэд хэдэн таамаг байдаг ба үүнээс зарим нь ковбойн малгай гэдэг ч үнэндээ зүүн дотор утас байгааг илэрхийлдэг.
Дэлхийд алдартай машины дугуй үйлдвэрлэгч бол Continental юм. Түүний логоны эхний үсэг нь машины дугуйг дүрсэлж үзүүлсэн байдаг.
Алдартай машины уралдаан болох “Formula 1”-ийн логог сайн ажиглавал F болон улаан судлын дотор нэгийн тоо харагдах аж.
Хамгийн сайхан зургуудийг pinterest-ээс л харж болно. Pinterest гэдэг үг нь pin-хатгуур гэдгээс эх авсан ажээ. Логоны урд талын P үсэг нь ханан дээр цаас тогтоох зориулалттай хадаасны дүрслэл юм.
BEATS чихэвчний лого нь ганцхан B үсэг байдаг. Харин B нь хүний толгой дээр чихэвч буйг дүрсэлсэн байдаг аж.
Швейцарийн шоколад үйлдвэрлэгчид Toblerone шоколаданд уулынхаа нэрийг өгөөд зогсохгүй баавгайн зургийг оруулсан байна.
Германы алдарт машин BMW-гийн лого эргэж буй сэнсний хөдөлгөөнийг илэрхийлдэг бол цагаан цэнхэр өнгө нь Бавариан тугыг илтгэнэ.
Өмнөд Солонгосын алдартай LG компанийн лого инээж буй хүнийг дүрсэлдэг.
Coca Cola-гийн логонд онцгойд зүйл байхгүй санагддаг. Гэвч O болон L үсэгний хоорондохыг сайн ажиглавал Дани улсын далбааг шингээж өгсөн байдаг аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх