Үг цээжлэх гэж сэтгэлээр унан сууна уу? Цээжилсэн үгээ ашиглаж чадахгүй байна уу? Тэгвэл бид чамд үгээр биш өгүүлбэрээр цээжилж үзэхийг санал болгож байна. /Жич: Хүн бүрийн арга барил өөр тул өөрийн арга барилдаа тохируулан ашиглаж үзээрэй/
Хэрвээ өгүүлбэрээр цээжилвэл хэрэгтэй үедээ тэр өгүүлбэрээ дуржигнатал хэлж болно. Жишээ нь: “I was born in 2001” – “Би 2001 онд төрсөн”. Гадаад найз чинь чамаас “When were you born?- “Чи хэдэн онд төрсөн бэ?” гэхэд төвөггүй, цээжилсэн өгүүлбэрээ хэлэх боломжтой болно.
“I want to be a lawyer”- “Би хуульч болохыг хүсдэг”
“I want to be a doctor”- “Би эмч болохыг хүсдэг”
Дээрх жишээг хараад “I want” гэдэг нь “Би хүсдэг” гэсэн утгыг илэрхийлж байгаа юм байна гэдгийг гадарлаж ойлгох боломжтой.
Цээжлэх гээд болохгүй байсан үг чинь өөр үгсүүдтэй хамт давхар цээжлэгдэх болно. “soul mate”- “заяаны хань”
“If you want can get a job easily, but you can’t find your soul mate that easily”- “Хэрвээ чи хүсвэл ажлыг амарханаар олж болно, гэхдээ чи заяаны ханиа амархан олж чадахгүй”. Энэ өгүүлбэрийг цээжилвэл “заяаны хань” гэдэг үгээс гадна өөр олон үгсийг давхар цээжлэх боломжтой болсон байна.
“We didn’t work very well last year”- “Бид өнгөрсөн жил тийм ч сайн ажиллаагүй”. Тэгвэл “Бид өнгөрсөн жил тийм ч муу ажиллаагүй” гэдгийг хамтдаа бичье.
“We didn’t work not very bad last year” гэх мэт цээжилсэн өгүүлбэрээ өөрт хэрэгтэй байдлаар хувиргах боломжтой.
Ярианы үед өгүүлбэрээр цээжилсэн байх нь их ашигтай. Ярианд ихэвчлэн хэрэглэгддэг асуулт хариултыг цээжилвэл нэн сайн. Учир нь гадаад хүнтэй ярьж байхад ойлгоход буюу үгийг барьж авахад тун хэцүү байдаг. Харин цээжилсэн байвал нэг нэг үгээр нь бодохгүйгээр шууд ойлгох болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх