Монгол сурагчдыг АНУ-ын сургуульд нэг жил төлбөргүй суралцуулах ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖЭЭ


YOLO.mn | YOLO.MN
2018-08-17

АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол Улсад 2017 онд хэрэгжүүлж эхэлжээ.

Үүний дагуу БСШУСЯ болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Америкийн Олон Улсын Боловсролын зөвлөл хамтран ажиллахаар болсон билээ.

FLEX  тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч, Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм байна. 

Тус хөтөлбөрт 2002-2004 онд төрсөн, 9, 10, 11 дүгээр ангийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй хүүхдүүд хамрагдах боломжтой аж.

Тавигдах шаардлага болон шалгаруулалт, хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай шаардлагыг дараах мэдээллээс харна уу.

Сэтгүүлч А.Мишээл

#Scholarship