2018 оны “ШИЛДЭГ ЗУСЛАН”-гууд шалгарлаа


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-08-16

Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2018 оны үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, нийслэлийн шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Нийслэлийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагаа” өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдөр хүүхдийн “Нарс” зусланд зохион байгуулагдлаа.

Хаалтын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн ХГБХГ-ийн дарга Ө.Ган-Өлзий болон хүүхдийн зуслангуудын удирдлагууд, багш ажилчид оролцлоо.

Энэ онд Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаагаа явуулж, зуны хугацаанд нийт 23048 амрагч хүлээн авч, өмнөх жилүүдээс 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс зорилтот бүлгийн 1564 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 300 хүүхэд, төрөлжсөн сургалтын хөтөлбөрт 1000 хүүхдийг зусланд амрааж, ая тухтай орчин, эрүүл чанартай хоол, хүүхдэд ээлтэй шинэлэг хөгжлийн хөтөлбөрөөр үйлчилгээ үзүүлж ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын А/481 дугаар захирамжаар мэргэжлийн байгууллагууд хүүхдийн зуслангуудад хяналт, шалгалт хийж зөвлөмж хүргүүлэн зуны хугацаанд хамтран ажиллажээ.

Хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага, МУ-ын стандартын хэрэгжилтийг бүрэн биелүүлж, Нийслэлийн засаг даргын баталсан удирдамжийн 12 шалгуур үзүүлэлтийг хангаж, зусланд амрагч хүүхдийн тоо, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажилласан зэргийг үнэлэн “Нийслэлийн шилдэг зуслан”-аар “Нарс”, “Нарлаг”, “Мөрөөдөл” зуслангууд шалгарлаа.

YOLO.mn сайтын сэтгүүлч нарын шилдэг зуслангуудаас бэлтгэсэн сурвалжлагуудыг уншихыг хүсвэл доорх холбоосуудаас хүлээн аваарай.

Мөрөөдөл зуслан: Сурвалжлага 1, Сурвалжлага 2

Нарс зуслан: Сурвалжлага 1, Сурвалжлага 2

Гэрэл зургийг: О.Дорж

#MuruudulSummerCamp, #SummerCamp