Алдартай одууд болох И Мин У, Сүжи нарын гурван жилийн үерхэл хувийн асуудлаас болж 2017 онд цэглэгджээ. Тэднийг салсны улмаас фенүүд нь ихээхэн цочирдож байсан ба хэвлэл мэдээллийнхний анхаарыг ч ихэд татсан.
Тэд Солонгосын хамгийн сэтгэл татам хосуудын нэг байсан гэдэг.
Kaistal болох Кай, Кристал хоёр жил гаруй хугацаанд үерхсэний эцэст салсан юм.
Тэднийг салсны дараа фенүүд нь салсан шалтгааных нь талаар ихэд гайхаж байсан ч тэдний хувийн амьдралаас болсон гэх таамаглал бий.
Нэг жилээс багагүй хугацаанд үерхсэн хосууд маань Жү Воныг цэрэгт алба хаахаар явах үед тус тусын амьдралаа хөөхөөр шийджээ.
Хүндийн өргөлтийн тамирчин Ким Бок Жү киноны хосууд өөрсдийн дэлгэцийн романыг бодит амьдралд шилжүүлэх үед дэлхий даяар K-драмын фэнүүдийн зүрх сэтгэл догдолж байсан ч тэдний харилцаа удаан үргэлжилсэнгүй.
Юүи, Ганнам хоёрын харьцаа гурван сар үргэлжсэний эцэст дууссан. Тэд үерхэж байх хугацаандаа олны анхааралд ихээхэн өртдөг байжээ.
Аюү болон Жан Ки Ха нар гурван жилийн турш үерхэж байжээ. Хосууд 2017 оны эхээр харилцаагаа дуусгаж, тэдний төлөөлөгчид завгүй хуваарийн улмаас салсан тухай мэдэгджээ.
Хосууд өөрсдийн агентлагуудаар дамжуулан албан ёсоор салсан тухайгаа баталсан байна. Хосууд 2014 онд “Joseon Gunman” кинонд тоглосоныхоо дараа хоёр жил гаруй хугацаанд нууцаар болзож байсан.
Хён Бин Кан Сора нар 2017 оны эхээр салсан байна. Тэд завгүй цагийн хуваариас болоод салцгаасан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: dramafever.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх