“The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаярын ҮЕРХЛИЙН ТУХАЙ анх удаа


YOLO.mn | YOLO.MN
2018-08-10

Өсвөр, залуу үеийнхэн дунд хэдийнэ танил болсон “The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаярыг yolo.mn сайтын сэтгүүлч гэдгийг нь цөөнгүй хүн мэднэ. Ойрын өдрүүдэд түүний үерхлийн талаар янз бүрийн мэдээлэл гарч буйтай холбогдуулан бид анх удаа энэ тухай тодорхой мэдээлэл хүргэж байна.

Тэрээр 2016 оны дөрөвдүгээр сард найз охин Б.Ану-Үжинтэйгээ фэйсбүүкээр танилцаж байжээ. Тухайн оныхоо 11-р сарын 8-наас тэд үерхэж эхэлсэн байна. Б.Ану-Үжингийн хувьд Испани улсын Барселон хотын Театр урлагийн сургуулийн хоёрдугаар дамжаанд орох оюутан. Тэрээр сургуульдаа Монгол улсаас төдийгүй Азиас ирсэн цор ганц оюутан бөгөөд жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа ажээ.

Бие биенээ хэдий их санасан ч уулзах аргагүй байдал, нэг нэгнээ хүлээх сэтгэл зэрэг олон бэрхшээл тэдний холын зайн үерхлийн өмнө тулгаран түр хугацаанд салсан хэдий ч саяхан эргэн нийлсэн байна.

Б.Ану-Үжин нодлин зун хийгдсэн “Жаалхүү фильм”, “Түвшин энтертайнмэнт”, “Сэлэнгэ бугант” ХХК-ийн хамтын бүтээл “Хамгийн хөөрхөн охин” киноны гол дүрд тоглож хүмүүст танигдсан. Түүнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Ш.Мөнхбаяр одоогоор СУИС-ын Радио телевиз, медиа урлагийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд сэтгүүлч мэргэжлээр суралцдаг. "Хамгийн хөөрхөн охин" кино хосын хувьд хэн хэнийх нь анхны уран бүтээл юм.

Нэмж сонирхуулахад Ш.Мөнхбаяр “Хамгийн хөөрхөн охин” киноны “Чамайгаа зүүдлэхгүй юм бол” дууны аяыг зохиож, өөрөө дуулсан бөгөөд уг дуугаа Б.Ану-Үжинд зориулан бичсэн гэнэ. Хосууд тухайн үед бие биенээсээ хол байсан учир алс хол байгаа хосын үерхэл, бие биенээ хэдий их санаж байсан ч уулзах цаг нь болоогүй байгаа тухай, өөрсдийнхөө ирээдүйн төлөө энэ хэдэн жилийг давж туулж чадвал илүү сайхан зүйлс хүлээж байгаа мэдрэмж агуулахыг хичээн уг дууны аяыг бичсэн тухайгаа дурссан юм.

Ирээдүйн зорилго, мэргэжлийнхээ төлөө зүтгэж, бас шалгуур даван эргэн нийлсэн хосдоо үеийнхнийх нь өмнөөс сайн сайхныг хүсэж байна.

#Munkhbayar, #TheVoiceOfMongolia