Дуучин СИЭЛ-ийн ЖИН НЭМСЭН талаар албан ёсны ТАЙЛБАР хийлээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-08-06

“Пёнчан-2018”  өвлийн олимпийн хаалтын үйл ажиллагаанд оролцохдоо хамгийн сүүүлд олны өмнө ил гарсан Өмнөд Солонгосын алдарт реппэр Сиэл (CL)-ийн шинэ төрх олон нийтийг гайхашруулжээ.

Тэрээр 08 сарын 03-нд Incheon олон улсын нисэх онгоцны буудал дээр ирэхдээ багагүй жин нэмсэн байсан нь фэнүүдийнх нь анхаарлыг татаж сэтгүүлчдийн дуранд буужээ.

Сиэлийн жин нэмсэн шалтгааныг хүн бүр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байсан ба ихэнх нь YG энтэртайментаас болсон гэж таамаглаж байсан аж. Naver болон Nate зэрэг Өмнөд Солонгосын томоохон сайтуудын уншигчид YG-г буруутгасан бөгөөд түүний соло карьерт анхаараагүйгээс болсон хэмээн бичжээ.  Мөн түүний эрүүл мэндийн байдал сайнгүй байж магадгүй гэсэн таамаглалууд байсан аж.

Харин холбогдох албанаас түүнийг яагаад жин нэмсэн талаар тайлбар хийжээ.

“Түүний эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Удахгүй Америкийн зах зээлд гаргах уран бүтээлдээ бэлдэхийн тулд  АНУ-руу нүүсэн байгаа.  Гэвч, завгүй цагийн хуваариас болж дасгал хийх, дэглэм барих боломж гараагүй. Харин YG энтэртайменттай санал зөрөлдсөн гэдэг нь үндэслэлгүй зүйл юм. Тэр саяхан YGE-н захирал Ян Хён Сог (Yang Hyun Suk)-той уулзаж, цаашдын үйл ажиллагаа, цагийн хуваарийн тухай ярилцсан” гэсэн байна.
Дашрамд сонирхуулахад түүний тоглосон ‘Mile 22’ УСК тун удахгүй буюу 08 сарын 17нд АНУ-д нээлтээ хийх юм байна.

#CL #Celebrity #Kpop