Залуу хүний хувьд юм үзэж нүд тайлна гэдэг сайхан. 19 настайдаа мөрөөдлөө биелүүлсэн түүнийг Б.Батцэрэн гэдэг. Тэрээр энэ жил ШУТИС-ийн Мэдээлэл Харилцаа Холбооны Сургуулийн хоёрдугаар курст орох юм.
YOLO: Сайн уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Ийм залуудаа 16 орноор аялаад үзчихсэн гэж бодохоор цаанаасаа л сонирхол татаад байгаа юм. Хэзээнээс ер нь дэлхийгээр аялья гэж бодож төлөвлөсөн бэ? Аялахад төлөвлөгөө их чухал уу?
-Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. Миний хувьд Европын орнуудаар аялахдаа жилийн өмнөөс төлөвлөж явсан. Харин Азийн орнуудын аялал маань гэнэтийн байсан учраас маш сонирхолтой байсан. Миний бодлоор гэнэтийн шийдвэр гаргаад хүссэнээрээ аялах нь л илүү адал явдалтай санагдсан.
/Германд/
Аав ээж маань багаас хуримтлалын ач холбогдлыг сайн ойлгуулснаас тууштай цуглуулсан даа.
Б.Батцэрэн
YOLO: 16 орноор аялахад хэр их мөнгө зарцуулсан бэ?
-Нийтдээ 14,320,330 төгрөг зарцуулсан.
YOLO: Зарцуулсан мөнгөний эх үүсвэр юу байв?
-Багаасаа аав ээжийнхээ өгсөн мөнгийг хурааж цуглуулсаар байгаад түүнийгээ хэрэглэсэн. Аав ээж маань багаас хуримтлалын ач холбогдлыг сайн ойлгуулснаас тууштай цуглуулсан даа.
YOLO: Ямар ямар орнуудаар аялсан бэ?
-Тайвань, Сингапур, Лаус, Малайз, Тайланд, Въетнам, Хятад, Герман, Нидерланд, Бельги, Франц, Швейцарь, Итали, Австри, Хонг Конг, Орос гээд нийтдээ 16 орноор аялсан.
/Белгид/
/Вьетнамд/
YOLO: 16 орноор аялахдаа аль орон илүү сонирхолтой санагдав?
-Италийн Венец хот болон Тайландын Чианг Мэй нар их таалагдсан. Чианг Мэй бол жуулчдад зориулсан хот учраас маш тайван амгалан газар юм билээ. Тэнд өртөг багатай байсан учраас шивээс хийлгэх, заантай нэг өдрийг өнгөрүүлэх, ууланд авирах гээд л их сонирхолтой олон зүйлс хийсэн.
Бага байхдаа тоглоом тоглож байгаад Венец хотыг харсан юм. Түүнээс хойш Италид очих хүсэлтэй болсон. Зорьсондоо ч хүрч багт наадамд оролцон, Итали хүнтэй “Чиау” гэж хүртэл мэндэлсэн.
YOLO: Аялж байхдаа тохиолдсон хөгжилтэй явдлынхаа талаар сонирхуулаач?
-Би заантай нэг өдрийг өнгөрүүлэх хөтөлбөрт хамрагдсан юм. Гол нь тэрийгээ заан унах гээд ойлгочихсон. Тэгээд нөгөө зааныгаа хулсаар хооллоод, шавран маск тавиад, усанд оруулаад заан сургагчынх нь өмнөөс ажлыг нь хийж өгөөд тэр хүнд мөнгө төлсөн дөө.
/Италид/
/Италид/
YOLO: Олон орны хүмүүстэй харилцахад хэлний бэрхшээл тулгарсан байх. Тэдэнтэй хэрхэн ойлголцсон бэ?
-Ихэнхи хүмүүс нь broken English /хазгай англи хэл/ маягаар ярьдаг байсан учир надад нэг их хэцүү санагдаагүй. Гэхдээ зарим үед гүүгл орчуулга ашиглах шаардлага гарсан шүү.
YOLO: Ойрын хугацаанд аялалд гарахаар төлөвлөсөн залуусдаа аль орныгсанал болгомоор байна вэ?
Тайландын Фифи арал эсвэл Чианг Мэй-г санал болгомоор байна. Хийх зүйл арвин бөгөөд өртөг багатай, хэлний бэрхшээл тун бага.
YOLO: 18 жил гэдэг бага хугацаа биш. Энэ хугацаанд тасралтгүй мөнгө цуглуулсан гэж бодохоор үнэхээр тууштай хүн шиг санагдаж байна. Мөнгөө хэрхэн цуглуулсан бэ?
Үнэнийг хэлэхэд надад тийм ч их хэрэгцээ байгаагүй тул дараа хэрэгтэй зүйлдээ зарцуулъя даа гэж хадгалаад л байсан. Дээрээс нь хадгаламжинд маань хүүхдийн мөнгө, баяраар цуглуулсан мөнгө, аав ээжийн цалингийн 5%, гэх мэт зүйлсүүд нэмэгдээд л хуримтлагдсан даа.
YOLO: Дараагийн аялалдаа хэзээ аялалдаа гарах вэ? Аль орноор аялхыг хүсч байна?
Сайн мэдэхгүй байна. Магадгүй төгссөнийхөө дараа байх. Антрактид, Исланд болон Австралиар аялахыг хүсч байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
/Лаосд/
ТҮҮНИЙ АЯЛАЛЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ ФОТО МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЕ
Кентины далайн эрэг
Азид Алдартай Шинжлэх ухааны музей. Оюутны болон сурагчийн үнэмлэхтэй бол хөнгөлөлттэй байдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх