Роботууд дэлхийг КОЛОНИЧЛОХ уу?


Дэлхий дээрх бүхий л бүтээн байгуулалтыг хүмүүн бид өөрсдийн гараар зохион бүтээж хөгжүүлж ирсэн билээ. Гэвч даяарчлагдаж буй энэ эринд хиймэл оюун ухаан хөгжиж роботууд улам л боловсронгуй болж байна. Энэ нь бидэнд амар хялбар байвч эргээд бид өөрсдөө роботын эрин үед амьдарч болзошгүй юм.

Ингээд шинээр төрөн гарч буй шинэхэн робот бүтэн нэг цагт 120 аяга кофе аягалдаг 25 мянган ам.долларын үнэтэй Бариста роботыг танилцуулъя. Уг робот дэлхийн зах зээлд өөрийн байр сууриа аль хэдийнэ эзэлжээ. Бариста Икс /Barista X/ нэртэй уг робот нь цагт 100 гаруй кофе аялгалах чадвартай ба кофе шофууд болон  ресторанууд автомат робот машиныг илүү их ашиглахыг зорьж байна. Энэхүү роботыг зохион бүтээгч 24 настай Генри хэлэхдээ “Роботын хувьсгал ямар нэгэн сөрөг үр дагаваргүй” хэмээн нэгэн ярилцлагандаа хэлжээ. Гэвч 2017 оны судалгаагаар ирэх жилүүдэд 6-7,5 сая жижиглэн худалдааны ажлын байрыг робот орлон стандартын дагуу ажиллах аж.

Анхны робот баристаг үйлчилгээндээ нэвтрүүлсэн Кафе Иксийн уух зүйлс нь маш хямд буюу 3,4 доллараас илүүгүй үнэтэй байдаг байна. Ажилчдын цалин хөлс гэж өгдөггүй тул хямд үнээр борлуулдаг аж. Хөрөнгө оруулагчдын зүгээс Кафе Иксийг үйлдвэрлэхэд 7 сая ам.долларын санхүүжилт олгожээ.

Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх хялбар арга, амттай, стандартын дагуу орц нь өөрчлөгдөхгүй, мөн үйлчлүүлэгчдийг хүлээлгэхгүй, сэтгэлд нийцсэн гээд олон давуу талтай учир роботыг суурьшуулах нь зүйтэй гэж зохион бүтээгчдийн зүгээс үзэж байна.

Өнгөрсөн жил хөрөнгө оруулагч компани “Cornerstone Capital Group” тайландаа ирэх жилүүдэд 6-7,5 сая жижиглэнгийн ажлын байр автомажсан робот болно хэмээжээ. Хамгийн том сүлжээ хоолны газар Макдональдс, Венди, Панера тус компанид хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд Калибургер, Иаца зэрэг жижиг сүлжээ газрууд ч мөн автоматжисан үйлчилгээнд шилжихээр төлөвлөж байна. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэх тал дээр ажил олгогчид “Цалин багатай, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг ажилд хүмүүс удаан хугацаагаар тогтвортой ажиллахыг хүсдэггүй” гэжээ.

Амттай кофе ууж болох ч энэ нь амеркчуудын хувьд бараан сүүдэр байж болзошгүй гэж судлаачид үзжээ. Учир нь ирээдүйд хүмүүсийн ажиллаж хөдөлмөрлөх зүйлүүд аажмаар үгүй болж роботууд биднийг орлох үе ойртож байна гэвэл үнэнээс зөрөхгүй бизээ.

#Robotics