Гурван хүний амь аварч, эрүүл мэндийг сайжруулан гурван гэр бүлд элэг бүтэн амьдралыг бэлэглэхийн тулд та ердөө 350-400 мл цус өгөхөд л хангалттай.
Хүний бие махбодь цусны эс, сийвэнгээ нөхөн төлжүүлэх бүрэн чадалтай юм.
Хэрвээ та цусаа өгч, бусдад амьдрал бэлэглэж, донор болсон бол цусаа өгсний дараа ямар дэглэм барих, ямар зүйл хийх ёстой, ямар зүйл хориглодог болохыг мэддэг байх хэрэгтэй. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Чанарын Албаны дарга Т.Алимаа ингэж зөвлөлөө.
ЦУСНЫ ТУХАЙ ТОВЧХОН:
-Цусаа өгч буй хүнд ямар нэгэн сөрөг нөлөө гарах эсэхийг хүмүүс их асуудаг?
-Энэ асуултанд хариулахын тулд эхлээд ямар хүн цусны донор болох талаар яръя.
17-60 насны эрүүл хүн бүр цусны донор болж болно. Цусны алба донор өөрөө эрүүл байна уу, энэ хүнээс авсан цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг өвчтөнд эмчилгээний зорилгоор сэлбэхэд харшлах зүйл байна уу гэдгийг цус өгөх бүрд тодорхой шалгуур үзүүлэлт, эрүүл мэндийн үзлэг, асуумжийн дагуу үнэлж, сонгож авдаг.
Тухайн хүн эрүүл бол стандарт хэмжээгээр цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгөхөд эрүүл мэндэд нь ямар нэг сөрөг нөлөө илрэхгүй, ямар нэг эмгэг өөрчлөлт гардаггүй гэсэн судалгааны үр дүн, нотолгоо олон улсад хэвлэгдэн гарсан нь цөөнгүй. Мөн донороос авч болох цус, сийвэн, эсийн хэмжээг тогтоож өгсөн байдаг.
Цусны донорууд ч цус, сийвэнгээ өгөхөд өөрийгөө бэлтгэж ирдэг. Нойр, хоолны дэглэм, хувийн ариун цэвэр ялангуяа сэтгэл зүйн бэлтгэл сайн хийх хэрэгтэй.
Цусны алба донороос цус, сийвэн, эс авах ажилбар зөв зохион байгуулагдсан, хэрэглэж байгаа бүх зүйлс нэг удаагийн зориулалттай, чанартай байдаг тул цусаа өгөх явцад донорт ямар нэг сөрөг нөлөө илрэхгүй тул санаа зовох зүйл байхгүй.
ХАРИН ЦУСАА ӨГСНИЙ ДАРАА ТУХАЙН ДОНОР:
-Цусны доноруудын хувьд ямар давтамжтайгаар дахин бэлэглэх боломжтой болдог вэ?
-Улаан эс буюу бүхэл цусаа өгсөн эрэгтэй донор хоёр сарын дараа, эмэгтэй донор гурван сарын дараа дахин цусаа бэлэглэх боломжтой болно. Энэ хугацаанд цусны эзлэхүүнд байх ёстой улаан эсийн тоо эргэж хэвийн хэмжээндээ орж, бүрэн нөхөн төлждөг.
Харин сийвэнгээ өгсөн хүмүүсийн хувьд хоёр долоо хоногийн дараа дахин сийвэнг өгч болно. Учир нь донор сийвэнгээ өгч байх үеэс нь эхэлж сийвэнгийн нөхөн төлжилт эхэлж 14 хоногт бүрэн нөхөгдсөн байдаг. Донор ялтас эсээ өгсөн үед 1 сарын дараа дахин өгч болдог.
Тэгвэл цусаа өгсний дараа хориглох зүйлс юу байдаг вэ?
-Цусаа өгсний дараа донорууд:
-Зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
Сэтгүүлч А.Ихсанаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх