Хэрэв хүмүүс АМЬТДЫН ОРОНД байсан бол


М.Тэнгис | YOLO.MN
2018-07-30

Оюун ухаант хүн төрөлхтний олон сая жилийн эзэрхэл ноёрхолд амьтад үргэлж хохирсоор ирсэн билээ. Хэдий техник, технологи өндөр төвшинд хөгжиж, дэлхийн улс үндэстнүүд даяаршиж, хүн төрөлхтөн улам бүр иргэншин соёлжиж байгаа хэдий ч өөрсдийн хэрэгцээнд гэм буруугүй амьтдыг алж, устгасан хэвээр байна.

Олон сая жилийн тэртээх хүмүүсийн хувьд амь зуух, мэнд үлдэх, үр удмаа үлдээх зэрэг амин чухал шаардлагаа хангахын тулд амьтдыг золионд гаргахаас өөр аргагүй байсан байж болох юм. Өнөөдрөөс тэс өөр уур амьсгал, амьдралын хэв маягт зохицохын тулд хүчирхэг амьтдын мах, булчинг идэж, арьс үсээр нь дээл хувцас хийж өмсдөг байсан нь зайлшгүй нөхцөл байдлаасаа үүдсэн гэмээр. Харин 21-р зууны өнөөгийн нийгэмд бид зөвхөн өөрсдийн оюуны бүтээлээр амьдрах бүрэн бололцоотой болсныг нэрт судлаач эрдэмтэд хэлж байна. Хэдий асуудал хоёр талтай ч амьтны арьсаар гутал хийж өмсдөг, эрх чөлөөг нь хаан хорьж, тэжээгээд эцэст нь махыг нь иддэг хүн төрөлхтөн байсаар байгаа биш гэж үү?

Орчин үеийн хүн төрөлхтөн бүрийн ядахдаа ганц удаа бодолхийлж үзэх учиртай дээрх сэдвийн хүрээнд туурвисан авьяаслаг зураач, уран бүтээлчдийн бүтээлүүдийг түүвэрлэн хүргэж байна. Дараах зургуудад хэрэв хүн төрөлхтөн бид амьтдын оронд байсансан бол ямархуу байр байдалтай байж болохыг төсөөлөн,  дүрсэлжээ.

#HumanVsAminal