Ч.Бум-Эрдэнэ: Summer work and travel хөтөлбөрт хамрагдсанаар МАШ ТОМ өөрчлөлт гарч байгаа гэж бодож байна


YOLO.mn | YOLO.MN
2018-07-29

Сургууль дамжин суралцсаар гэнэт амьдралын босгоор алхан ороход сураагүй, дадаагүй, мэдэхгүй олон давааг давах болдог. Энэ бүхэнд бэлэн байж, ажралгүй даван гарахад залуучуудыг бэлтгэх зорилготойгоор Monarch Аgency “Summer Work and Travel” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ. Тус хөтөлбөрт хамрагдан АНУ-ыг зорьсон Бум-Эрдэнэтэй интернетээр холбогдох боломж бидэнд гарсан юм.

YOLOСайн байна уу? Чамтай холбогдсондоо баяртай байна. Уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

- Сайн байна уу? Намайг Чинбатын Бум-Эрдэнэ гэдэг. 20 настай. Санхүү эдийн засгийн их сургуулийн гуравдугаар курст суралцдаг. Спорт, тэр дундаа сагсанбөмбөг тоглох дуртай. Энэ жил анх удаагаа  Summer Work and Travel хөтөлбөрт хамрагдаж, АНУ-ын South Dokota мужийн Keystone хотын Baymont зочид буудалд буудлын үйлчлэгч хийж байгаа.

YOLOХэр урт хугацаагаар очсон юм бэ?

- Зуны гурван сарын хугацаанд ирсэн байгаа.

YOLOТэгэхээр хэзээ очсон гэсэн үг үү?

- Xөтөлбөр зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний xооронд үргэлжилдэг. Намайг ирснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Ажил хийж байгаа болохоор цаг хугацаа хурдан өнгөрдөг юм байна.

YOLOАжил нь хэр байна даа? Монголд байхдаа төстэй зүйл хийж байв уу?

- Ажлын хувьд төсөөлж байснаас хүнд байсан. Мөн эхний ажлын долоо хоног ажилдаа суралцсаар байгаад удалгүй дасаж гүйцэтгэл сайн болсоон. Монголд байхдаа төстэй хийж байсан нь гэрээ цэвэрлэх юм /инээв/. Ажлын эхний гурван өдөр хэцүү байсан шүү. Ганц өрөөг хоёул нийлж 40 минут цэвэрлэсэн. Сүүлдээ ганцаараа 30 минутын дотор дуусгаж, гарт орж эхэлсэн дээ.

YOLOМонгол хүмүүст гадны ажил олгогчид дуртай байдаг гэсэн. Наана чинь адилхан уу?

-Тийм. Адилхан. Анх ажил дээрээ очиход маш таатай угтаж авсан. “Yess, Mongolians, they are the best" гэж ирээд л зочид буудлаа танилцуулсан.

YOLOСонсоход таатай байна шүү.

-Түүгээр ч зогсохгүй Монголоос хамт ирсэн, хамт амьдардаг байсан хоёр найзтайгаа энд ажилладаг болохоор зэрэг нэг өдөр амрах гэхээр бидний амардаг өдөр ажлын хүч, хурд буурдаг гээд өөр өөр өдөр амраадаг болсон. Энд биднээс гадна Филлипин, Хятад, Америк, Тайланд зэрэг үндэстнүүд ажилладаг юм.

YOLOХөгжилтэй юмаа. Найзууд гэснээс хөгжилдөх чөлөөт цаг гарч байна уу?

-Чөлөөт цаг зөндөө гардаг юм. Олон орны хүүхдүүдтэй хамт байгаа болохоор хоорондоо англи хэлээр ярьж, тэдний түүх соёлын талаар мэдэж авдаг. Олон өөр улсаас ирсэн хүүхдүүд бүгд найрсаг, үргэлж бие биендээ тусална.

YOLOУрьд нь чи гадаад улсууд руу аялж байсан уу?

-Спортын тэмцээн уралдаанд Польш, Герман, Хятад зэрэг улсуудад очиж байсан. Багадаа гэр бүлээрээ жил хагасын хугацаанд Австралид ч байж үзсэн юм байна.

YOLOБие даан хүний нутагт байж үзэх харин ямар байна даа?

-Далиманд хэлэхэд Мonarch байгууллага надад болон найзуудад маань маш том боломж өгч зуны гурван сарыг үр бүтээлтэй өнгөрүүлж, олон найз нартай болж, олон үндэстний түүх соёлтой танилцах боломж өгсөнд маш их талархаж байгаа.

YOLOОдоо хоёулаа жаахан дотогш чиглэсэн асуулт руу орох уу?

-За тэгэе.

YOLOЭнэ хугацаанд юмс үзэгдэлд хандах хандлага, хүмүүстэй харилцах арга барил зэрэг зарим зүйлд чинь өөрчлөлт гарсан болов уу? Жишээ нь гэр бүлтэйгээ алс холоос холбоо барих ч бас өөр мэдрэмж шүү.

-Маш том өөрчлөлт гарч байгаа гэж бодож байна.

YOLOЖаахан дэлгэрүүлж өгвөл болох уу?

-Эндэхийн таньдаг, таньдаггүй бүх хүн мэндэлдэг юм байна лээ. Эхэндээ дасахад хүндрэлтэй байсан. /инээв/ Машин дотор байгаа хүн хүртэл “Сайн уу?” гээд л мэндчилдэг.

YOLOОдоо дадаж байна уу? Бид тийм болчихвол сайхан аа.

-Одоо дассан. Монголд очоод гадуур явж байхдаа хүн болгонтой мэндэлвэл их л гайхах байх.

YOLOЁстой тийм байх шүү. Тийм нэг чэлленж маягийн бичлэг хийвэл гоё ч юм уу?

-Би очоод хийх бодолтой байгаа

YOLOТэгвэл ч үнэхээр сонирхолтой сайхан зүйл болох нь ээ. Тэсэн ядан хүлээж байя. Манай сайтад нийтлүүлээрэй.

-Тэгнээ. Хийсэн даруйдаа илгээе.

YOLOОдоо чамтай адилхан амралтаа үр бүтээлтэй өнгөрөөхөөр шийдээд явах гэж байгаа үеийнхэндээ зөвлөх зүйл байна уу?

-Өөрийгөө аливаа зүйлд туршиж үзэх хэрэгтэй. Энэ хөтөлбөр бол чамайг ирээдүйд бэлдэх том түлхүүр, бас боломж юм. Эелдэг байж, бусдын үгийг сайн сонсох хэрэгтэй. Мөн бусдыг хүндэлснээр тэд чамайг хүндэлж, хаа ч явсан маш найрсаг сайхан харилцаа бий болдог. Шаргуу хөдөлмөрлөдөг хүүхдүүдэд маш дуртай болохоор их сайн хандаж, цалин хүртэл нэмдэг шүү.

YOLOХамгийн чухал чанаруудыг сурч болох юм байна даа. Бид гэртээ зоргоороо байдаг болохоор бас шууд нийгэмд гарахад яг энэ л чанарууд үгүйлэгддэг. Өөр зөвлөх хэлэх зүйл байна уу?

-Нэмж хэлэхэд, хэдийгээр мөнгө олж байгаа л юм шиг харагдавч амьдралд суралцах хичээлүүдийг эндээс авч байна. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд зуны гурван сар өөрсдийгөө сорингоо мэдлэг авж, хэлний түвшинөө сайшруулах боломж та бүхний гарт байна.

YOLOЦаг гарган ярилцсанд баярлалаа.

-Эцэст нь хэлэхэд надад амьдралд хөл тавих өөрийн арга ухааныг олж авах боломжийг олгон энэ хөтөлбөрт хамрагдахад дэмжсэн аав ээждээ маш их баярлаж байгаагаа энд хэлмээр байна. Таньд ч гэсэн баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

YOLOБаярлалаа.

#SummerWorkAndTravel