ЗАХИДАЛ: Тэр намайг өөртэй нь чатлахад ДУУРАЙЖ БИЧЭЭД байдаг


ССҮТөв | YOLO.MN
2018-07-24

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр намайг өөртэй нь чатлахад дуурайж бичээд байдаг

Сайн байна уу? Би 11-р ангид орох сурагч байнаа. Надад манай сургуулийн нэр хүндтэй хүү маш их таалагддаг болохоор би түүн рүү хааяа фейсбүүкээр чат бичдэг юм. Гэтэл тэр намайг hi гэвэл hi, sain uu гэвэл sain uu гэх зэргээр дандаа намайг дуурайж бичээд байдаг. Энэ нь надад ямар хандаж байна гэсэн үг юм бол? Тэр доог тохуу хийж байна уу, эсвэл ярилцахад асуудалгүй гэсэн үг аль нь болохыг нь би мэдэхгүй эргэлзээд байна. Би цаашид яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Нээлттэй хариулах асуултанд хэрхэн хариулахаас үүнийг мэдэх боломжтой

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Дараагийн удаа захиа бичих болвол илүү дэлгэрэнгүй бичихийг хүсье. Чи түүн рүү мессеж бичихдээ зөвхөн ‘сайна уу’ гэж бичдэг үү? Хэрэв тийм бол дандаа хаалттай юм бичиж байна. Сайн уу, юу байна, юу хийж байна гэсэн нээлттэй асуулт түлхүү асуувал чамайг дууриаж бичихгүй болов уу. Зориг гаргаж мессеж бичиж байгааг чинь хүндэлж байна. Гэхдээ түүнд зориулсан нээлттэй асуултанд хариулж байна уу, хэрхэн хариулж байна гэдгээр тэр чамайг хэр хүндэлж, онцолж байна гэдгийг мэдэх боломжтой. Чамд амжилт хүсье.

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love, #Letter