Зуны амралтаа ҮР ДҮНТЭЙ өнгөрүүлэхийг хүсч байна уу?


YOLO.mn | YOLO.MN
2018-07-23

Өсвөр нас гэдэг хүний амьдралын, бие хүний төлөвшлийн нэн чухал үе. Энэ л насанд хүүхдүүд би хэн бэ, бусад хүмүүсийн өмнө хэрхэн өөрийгөө ойлгуулах вэ, тэднийг хэрхэн ойлгох вэ, ирээдүйд би хэн болох вэ” зэрэг чухал асуултын хариултыг олох “аян замдаа” гардаг.

Тэдэнд зориулсан “БОЛОМЖ ДАНДАА ЧИНИЙ ГАРТ” сэтгэл зүйн сургалтыг "Сэтгэл Судлалын Үндэсний Төв" 2010 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн элсэлтээ авч байна. Энэ жилийн сургалт наймдугаар сарын 6-10-ны хооронд 10-14 цагт болох гэж байна.

Сургалтаас юу авах вэ?

Хэрэгтэй сэтгэл зүйн мэдлэг/мэдээлэл: Уг сургалт өөрийнхөө дотоод хүнийг хөгжүүлж, нийгэмд ямар бие хүн болох чиглэлээ тодорхойлж, улам илүү сэтгэл зүйн чадамжтай болгох зорилготой ажээ. Хүүхдүүд өдөр тутамдаа сэтгэл зүйн хичээлүүд үзэхээс гадна өдөр бүр “Боломж дандаа чиний гарт” сургалтын гарын авлага, хөтчийн дагуу өөр өөр сэдвээр мэргэжлийн сэтгэл судлаач багш нарын хүүхэд бүрийн оролцоог хангасан арга зүйтэй сургалтанд мөн хамрагддаг байна.

Амжилтанд хүрсэн хүмүүстэй уулзах: Зочин багш нар уригдах бөгөөд эрүүл мэнд, хууль, урлагийн салбарын мэргэжилтнүүд бидэнтэй өөрийн түүхийг хуваалцаж, ажил мэргэжлийнхээ онцлог, амжилтанд хүрсэн туршлагаасаа хуваалцах болно. Тус төвийнхөн энэ сургалтаараа бусад олон боломж олгож буй тухайгаа ч дурьджээ.

Тусгай зөвлөгөө: Өөрийн давуу сул талуудаа ойлгох, зөрчилтэй асуудлуудаа хуваалцах, хэрхэн шийдвэрлэх талаар сэтгэл зүйчээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Найз нөхөд: Үеийн хүүхдүүдтэйгээ өөрийгөө хэрхэн “олох”, хөгжүүлэх талаарх бодол мэдрэмжээ хуваалцаж, олон шинэ найз нөхөдтэй болох, эерэг дурсамжуудыг хамтдаа бүтээх нь хүүхдүүдэд ихэд таалагддаг.

Эцэг эхчүүд, ах эгч нар сургалтаас юу авах вэ? Тухайн хүүхдийн сэтгэл зүйн оношилгооны мэргэжлийн дүгнэлт бүхий сэтгэл зүйн тодорхойлолт. Хүүхэдтэйгээ хэрхэн оновчтой харилцах, хүмүүжүүлэх ба хөгжлийг нь дэмжих талаар зөвлөмж чиглүүлэг өгөх болно.

Бүртгэлийн хугацаа: 2018.08.03 хүртэл бөгөөд долоохон хоногт амжиж бүртгүүлээрэй. Мөн зөвхөн 10 хүүхдийг хамруулах учраас үнэхээр хэрэгцээтэй гэж үзэж байгаа бол боломжийг битгий алдаарай. Нэг хүүхдийн төлбөр 250 мянган төгрөг бөгөөд үүнд сэтгэл зүйн сургалтын төлбөр, сургалтын үед хэрэглэх "Боломж дандаа чиний гарт" ном, ганцаарчилсан зөвлөгөө, эцэг эхтэй хийгдэх ганцаарчилсан зөвлөгөө зэрэг багтсан байна.

Нас: Сургалтанд 12-16 насны өсвөр насныхан хамрагдах боломжтой гэдгийг анхаараарай.

Та асуух зүйл байвал: 77324233, 95241215 дугаарт холбогдоорой.

#PsychicTraining