Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тос, геологийн салбарт мэдлэг чадвартай, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд УУХҮЯ, БСШУСЯ, АМГТГ хамтран зохион байгуулсан сургалтын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүст өнгөрөгч мягмар гарагт батламж гардууллаа.
Гадаадад 100 хувийн тэтгэлгээр суралцах батламжийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ТЗУГ-ын дарга М.Баяраа, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал нар гардуулан өглөө.
Сонгон шалгаруулалтад оролцсон 17 оюутнаас 2018-2019 оны хичээлийн жилд 16 нь бакалаврын сургалтад тэнцжээ. Харин магистрын сургалтад хамрагдахаар нийт 19 иргэн бүртгүүлснээс, сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 хүнд 2018-2019 онд гадаадад сурах батламж олгосон байна.
Сэтгүүлч М.Жаргал
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх