Олон Улсын Математикийн тавин есдүгээр олимпиад 7-р сарын 04-нөөс 14-ний хооронд Румын улсын Клуж-Напока хотод болов. Нийт 107 орны 594 сурагч (60 эмэгтэй) оролцжээ.
Монгол улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль авлаа. Ийнхүү явсан бүх оролцогчид анх удаа бүгд медаль авсан өндөр амжилт гаргасан юм.
Тэмцээнд оролцогчдоос Алтан медаль 48 сурагч ( 31≤ оноотой ), Мөнгөн медаль 98 сурагч ( 25≤ оноотой ), Хүрэл медаль 143 сурагч ( 16≤ оноотой ) хүртсэн байна.
Эхний байруудыг Английн Агнижо Банержий 42 оноо, АНУ-ын Жэймс Лин 42 оноо, АНУ-ын Михир Ананд Сингхал 40 оноотойгоор тус тус эзэлжээ
АНУ 212, ОХУ 201, Хятад 199, Украйн 186, Тайланд 183, Тайван 179, Өмнөд Солонгос 177, Сингапур 175, Польш 174, Индонез 171 оноогоор эхний 10 байранд шалгарч, Монгол улс 132 оноогоор 28-р байранд оржээ.
Багийн ахлагч Г.Баярмагнай, дэд ахлагч Б.Батцэнгэл нар багийн хамт тэмцээнд явжээ.
Монгол улсын багийн бүрэлдэхүүн:
Сурагчдыг Олонлогийн Ш.Уранчимэг, 1-р сургуулийн Н.Баянбат, З.Бат-Эрдэнэ, Хөвсгөлийн Р.Доржзовд, Шинэ Монголын Алтангэрэл, Орчлон сургуулийн Б.Батцэнгэл багш нар тус тус бэлдсэн юм. Олимпиадад оролцсон сурагчид маргааш ирнэ.
Сэтгүүлч Э.Онон
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх