САРЫН ТЭМДЭГ ирсэн үед идвэл зохих ХООЛ ХҮНС


Т.Тэргэл | YOLO.MN
2018-07-02

Сарын тэмдэг ирэх үед эмэгтэй хүний бие махбод болон зан аашийн хувьд ихээхэн өөрчлөлт ордог. Үүгээр зогсохгүй өвдөлттэй ч нүүр тулгардаг. Өвдөлт үүсэх шалтгаануудын дунд хоол хүнсний хэрэглээ гэсэн хэсэг багтдаг юм. Тэгвэл сарын тэмдэг ирсэн үед ямар хоол хүнс хэрэглэвэл өвдөлтийн зовиур багасах талаар зөвлөгөө хүргэе.

1. Ногоон ургамал

Байцаа, цэцэгт навч, салатны навч, өргөст хэмх зэрэг нь витамин В агуулдаг тул гэдэс дүүрэлтийг намдааж, зовиурыг багасгадаг байна. Дангаар нь аль эсвэл эсвэл дуртай салатаа хийж идээрэй.

2. Жимс

Сарын тэмдгийн үеэр хоолны шингэлт муудаж, зовиур ихэсдэг. Жимс нь хоолны шингэлтийг сайжруулан гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг тул өөрийн дуртай жимсээ түлхүү хэрэглээрэй. Танд дараах жимсийг санал болгоё.

  • Гадил

Гадил нь өвдөлтийг түргэн хугацаанд намдаах шидтэй.

  • Ханборгоцой

Ханборгой нь гэдэс дүүрэлтийн эсрэг тэмцдэг тул хурдан хугацаанд өвдөлтийг намдаадаг.

3. Бүхэл үрийн гурил

Бүхэл үрийн хар талх, арвай будаа, хөц будаа, бор гурил зэрэг нь таны бие дэх шим тэжээл, эрдэс бодисыг нөхдөг тул сарын тэмдгийн үед хамгийн хэрэгтэй хүнс юм. Мөн сарын тэмдгийн тогтворжилтыг хангадаг гэнэ шүү. Ихээхэн хэрэгтэй тул хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

4.Самар

Самар нь өөх тосгүй, илчлэг сайтай, омега 3 болон калоритой тул таны биеийн алдсан илчлэгийг тайван замаар нөхөх юм. Иймээс сарын тэмдгийн үед эрч хүчээ хадгалах нь байна шүү дээ.

5. Мах

Сарын тэмдгийн үед алдсан төмөр, кальцийг мах нөхөн төлжүүлж дараагийн сарын тэмдэг хүртэл тогтвортой хадгалдаг тул сарын тэмдгийн үед шинэхэн мах хэрэглэх нь нэн тохиромжтой.

6. Хар шоколад

Сарын тэмдгийн үеэр чихэрлэг гоё амттан идмээр санагддаг шүү дээ. Гэтэл хамаагүй юм идэж болохгүй тул хүссэн амттанаа идэх хүслээ дарахаас өөр сонголтгүй боллоо гэж бүү санаа зов. Та амттан идмээр санагдсан үедээ хар шоколадыг зохистой хэмжээгээр нь идвэл муугаар биш харин ч сайнаар нөлөөлнө. Учир нь хэвлийн булчинг сулруулах, гэдэсний хямралыг дарахад ихээхэн үр дүнтэй байдаг аж.

#painrelief