ЗАХИДАЛ: Би өөр зүйлд сатаарах гэж хичээсэн ч түүнийг МАРТАЖ ЧАДАХГҮЙ юм


ССҮТөв | YOLO.MN
2018-06-27

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Даанч тэр найз охинтой

Тэр намайг өөрт нь сайн гэдгийг мэдэж байгаа л даа. Би тэрнийг мартах гэж маш их хичээж байна.

Сайн байна уу? Намайг Л... гэдэг. Би дээд ангийнхаа хөвгүүнд сайн даанч тэр маань найз охинтой. Би түүнд сайн болоод 7 сар болж байна. Тэр намайг өөрт нь сайн гэдгийг мэдэж байгаа л даа. Би тэрнийг мартах гэж маш их хичээж байна. Өөр юманд сатаарч найзуудтайгаа цагийг өнгөрөөсөн ч мартаж чадахгүй юм. sadНадад туслаач. Баярлалаа. smiley

ЗӨВЛӨГӨӨ: Өдөр тутмынхаа амьдралын үйл ажиллагааг хэвэнд нь үргэлжлүүлэхийг хичээгээрэй

Түүнд сайн сайхныг дотроо хүсээд, өдөр тутмынхаа амьдралын үйл ажиллагааг хэвэнд нь үргэлжлүүлэхийг хичээгээрэй. Тэгж чадвал чи тэр хүнийг ор тас ой тогтоолтоосоо гаргахгүй ч түүнийг гэх мэдрэмжийн хүч суларч нэг мэдэхэд л чиний хувьд бусадтай адил энгийн нэгэн болсон байх болно.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Чиний сэтгэл санаа тийм  амар биш байгаа болов уу. Сайн болсон хүн ээ мартана гэдэг амаргүй даваа. Ингэвэл мартана, ийм үйлдэл хийвэл чи түүнийг ор тас сэтгэлээсээ гаргаж чадна гэсэн зүйл байхгүй. Марталт тийм ч амар явагдахгүй. Бидний тархи мэдээллийг маш сайн хадгалж байдаг. Хүний уураг тархи  өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэгийг  хадгалж, сэргээн санаж, таньж,  төсөөлж дүрслэн бодож байдаг үүнийг ой гэнэ. Өөрөөр хэлбэл үзэгдэл юмсын ул мөр бидний тархинд хадгалагдан үлддэг. Хадгалагдан үлдсэн мэдээллийг мартах гэдэг процесс эрүүл хүний тархинд байдаггүй. Тэр тусмаа чиний сэтгэлд байгаа хэн нэгнийг. Энэ нь чамд хэцүү сонсогдож байж болох юм. Чи өөрийн бодол санааг өөрт тийш чиглүүлж хичээж байгаа юм байна.

Чамд юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, одоо чамд тулгараад байгаа нөхцөл байдалтай эвлэрэн хүлээн зөвшөөрөх нь илүү дээр байх болов уу. Чи түүнийг өөрийн сэтгэлээ хүчээр шахаж холдуулах биш анхаарлаа өөр юманд төвлөрүүлдгээрээ төвлөрүүлээд түүнийхээ хажуугаар тэр хүнийг санаж байгаагаа ч хүлээн зөвшөөр. Түүнд сайн сайхныг дотроо хүсээд, өдөр тутмынхаа амьдралын үйл ажиллагааг хэвэнд нь үргэлжлүүлэхийг хичээгээрэй. Тэгж чадвал чи тэр хүнийг ор тас ой тогтоолтоосоо гаргахгүй ч түүнийг гэх мэдрэмжийн хүч суларч нэг мэдэхэд л чиний хувьд бусадтай адил энгийн нэгэн болсон байх болно. Чамд амжилт хүсье. wink

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love #Crush #Letter