ХҮҮХДИЙН оролцооны байгууллагуудын ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН болно


Сондор | YOLO.MN
2018-06-11

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 2018 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд 21 аймаг 9 дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын VII-IX ангийн 600 гаруй хүүхдийн төлөөлөл болон үүрэг хүлээгчдийг хамруулсан “Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн зохион байгуулна. 

Энэхүү зөвлөгөөн нь Хүүхдийн эрхийн конвенцын үндсэн зарчмуудад тулгуурлан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө хэрхэн яаж оролцох, хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлаар бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог хангах зураглал боловсруулах, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сайн туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд зорилготой юм.

Үндэсний зөвлөгөөн нь насанд хүрэгчид, хүүхдүүд паралель хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхдийн оролцоог дэмжиж бодитой болгох тухай зураглал гаргаж зөвлөмж боловсруулж байгаагаараа онцлогтой. Мөн зөвлөгөөнд оролцогчид бидний манлайлал, бидний байгаль дэлхий, бидний эрүүл мэнд, бидний харилцаа, бидний сүлжээ, бидний эдийн засаг, бидний аюулгүй байдал- сэргийлэгч хүү, зөвлөгч охин, бидний сайн үйлс, бидний соёл, өв уламжлал, бидний хөгжих орчин гэсэн чиглэлээр сайн туршлага, санал санаачлагыг хуваалцах, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, төрөл чиглэлийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанууд зохион байгуулна.

Тус зөвлөгөөнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Найрамдал цогцолбор хамтран зохион байгуулж байгаа аж.

 

#Nairamdal #Summit #Children #Organizations