ЗАХИДАЛ: Би түүнд сайн гэдгээ одоо болтол хэлж чадахгүй л байна


ССҮТөв | YOLO.MN
2018-06-07

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: ... Гэхдээ одоо тэр надад сайн биш

Сайна уу? Намайг Энхжин гэдэг би 8-р ангид сурдаг энгийн нэгэн охин. Гэхдээ би урьд нь үерхэж байсан хөвгүүнээ одоо болтол мартаж чадаагүй. Тэр хөвгүүн бид хоёр нэг ангид сурдаг л даа. Тэр надад маш их хайртай гэдэг байсан гэхдээ одоо тэр надад сайн биш. Би одоо болтол түүнд  сайн гэдгээ хэлж чадахгүй л байна. Би яах вэ? 

Зөвлөгөө: Цаг хугацаа өнгөрөхөд анхаарал чинь өөр зүйл рүү төвлөрөх болно

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Дараагийн удаа захиа бичихээр бол, болсон үйл явдлаа дэлгэрэнгүй бичихийг хүсэж байна. Үерхэл дууссан үед бидэнд тэр үеэ санах гунигтай мэдрэмж төрдөг. Энэ мэдрэмжийг туулахгүй байна гэж бараг л байхгүй. Тэр тусмаа та хоёр нэг ангид байгаа үед. Чиний нүдэнд чинь харагдаж байгаа тул та хоёрын дурсамж, мэдрэмж чамд сэргээн санагдаж байгаа. Одоо чиний нөхцөл байдал өнгөрсөн үе рүү чиглэгдсэн байгаа тул чамд хэцүү мэдрэмж төрж байгаа юм. Цаг хугацаа өнгөрөхөд энэ мэдрэмж саармагжиж чи анхаарлаа өөр зүйл рүү төвлөрүүлж эхлэх болно гэдэгт итгэлтэй байгаарай. Цаг хугацааг хүлээхгүйгээр , хэрэв чи хүсвэл, анхаарлаа одоо цагт юм уу ирээдүй рүү зориудаар төвлөрүүлж болох юм. Чи өөрийн сэтгэлийг шууд хэлж чадахгүй бол өөрийн мэдрэмжийг нуух биш үйлдлээрээ илэрхийлж мөн болох юм. Түүнтэй эелдэг харилцаж, мэндийн зөрүүтэй байх гэх мэтээр энгийн эелдэг зангаа нуух биш түүнд ил харуулах нь өөрийн сэтгэлээ илчилж байгаагийн нэг жишээ шүү дээ. Чамд амжилт хүсье.

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#love #Relationship #Teenagers #Advice