Өсвөрийн Парламентын чуулган энэ Бямба гарагт болно


Монгол улсын өсвөрийн хүүхэд залуус хамтран нэгдэж эв нэгдэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Өсвөрийн Парламент байгууллага нь 6-р сарын 9-нд буюу энэ Бямба гарагт өөрсдийн санаачилсан хуулийн төслүүдээ чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэх гэж байна. Уг чуулганыг сонирхсон хэн бүхэнд нээлттэй ба хүрэлцэн ирж өсвөрийн дуу хоолойнд хувь нэмрээ оруулах боломжтойгоос гадна өсвөрийнхөн Монгол улсын ирээдүйн хөгжилд ямар хувь нэмэр оруулж болох талаар хэлэлцэх юм.

Чуулганд ирснээр:

-    Өсвөрийн Парламентын үйл ажиллагаатай танилцах
-    Хуулийн төслүүд дээр хэрхэн ажиллаж буйг мэдэх
-    Ямар хуулийн төслүүд санаачилсныг мэдэх
-    Санал бодлоо чуулганы дараагаар хуваалцах
-    Гол зорилго, хийхээр зорьж буй ажилуудтай танилцах боломжтой

Өсвөрийн Парламентын нэгдсэн чуулган Нийслэлийн засаг захиргааны 5–р байранд 6-р сарын 9-н буюу энэ Бямба гарагийн 10:30 цагаас эхлэх бөгөөд сонирхсон бүхэнд нээлтэй юм байна. wink

 

# YOUTH #Parlament #Teenagers