ХОНЬ
Чи хэзээд тэмцэлд бэлэн байдаг бөгөөд нэгэнт сонирхлыг чинь татсан зүйлийн төлөө бүх хүч хөдөлмөрөө барахаас буцахгүй нэгэн.Ихэвчлэн ганц "амины" сайн найзтай байдаг боловч бусад найзуудыгаа ч бас хайрлаж нандигнадаг. Чи сонирхол татсан зүйлдээ уйгагүй сонсогч нь байж чаддаг. Чи бусдад захирагдах туйлын дургүй. Ялангуяа чамаас дээр гарах гэсэн хүмүүсийн үгийг бүр ч хүлээж авдаггүйгээсээ болоод асуудалд орох нь элбэг.
Дуртай зүйл:
-Мөнгөө үрэх
-Шинэ хувцас
-Чамин боодолтой бэлэг
-Гялалздаг нүдний тень, хумсны будаг
Дургүй зүйлс:
-Дугаарлаж зогсох
-Бууж өгөх
-Бусдад үл тоогдох
-Амтгүй хоол
ҮХЭР
Төрөлхийн дэгжин охин. Чи "нарийн нандин" зүйлд их анхаарлаа хандуулдаг. Нэг юманд шамдвал түүндээ заавал амжилт гаргадаг. Чи бусдын хайрыг үргэлж татдаг ба найзууддаа их үнэнч. Гэм нь хэт ичимхий, нэрэлхүү талтай. Шийдвэр гаргахдаа дэндүү удаан учраас үүнээсээ болж цаг алдах нь хэвийн үзэгдэл. Мөн заримдаа аймшигтай зөрүүд болчихдог.
Дуртай зүйлс:
-Мөнгөө хадгалах, цуглуулах
-Үслэг, торгомсог эдлэл
-Амттай хоол
-Тааваараа байх
Дургүй зүйлс:
-Анхаарлыг нь сарниулахад
-Биед эвгүй хувцас
-Тогтсон дэглэмээ өөрчлөх
-Түүнийг яаруулахад
ИХЭР
Чи их нийтэч, бусадтай хэл амаа ололцохдоо сайн. Шинэ содон зүйлд дурлаж, адал явдлыг нууцхан эрэлхийлдэг. Чи өөрийгөө анхаарлын төвд байлгах дуртай учир ярьж байгаа зүйлээ бусдад сонирхолтой байгаасай гэж хүсдэг. Мөн ихрийн ордныхон хов живэнд дуртай охид.
Дуртай зүйлс:
-Утсаар "чалчих"
-Хийсэн зүйлийнхээ үр дүнг амсах
-Найзуудтайгаа байх
-Хүнд хоч өгөх
Дургүй зүйлс:
-Бусдын гомдол, шүүмжлэлийг сонсох
-Юмнаас хоцрох
-Ганцаараа удаан байх
-Цаг алдах
МЭЛХИЙ
Чи маш сайхан сэтгэлтэй. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг хайрладаг. Бусдад өр зөөлөн, энэрэнгүй, тэвчээртэй ханддаг. Айлын том мэлхийнүүд дүү нараа аминаасаа илүү хайрлаж халамжилдаг. Чи маш ичимхий. Олны өмнө гарч үг хэлэхээс эгсүүлээд нүүрээ улайлгах зүйл хийхээс эмээдэг.
Дуртай зүйлс:
-Төрсөн өдрийг нь найзууд нь мартаагүй байхад
-Зургийн цомог
-Дотно тэврэлт
-Юм цуглуулах
Дургүй зүйлс:
-Нэр, тэмдэглэлт өдрийг нь мартвал
-Шүүмжлэлтэй нүүр тулах
-Орилоонд
-Юмаа гээхэд
АРСЛАН
Чиний сэтгэл санаа үргэлж цэлмэж байдаг. Чи их хөгжилтэй, тоглоом шоглоомтой мөн өөртэйгөө адилхан ийм хүмүүсийн дэргэд байх дуртай нэгэн. Хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай ба чиний хийсэн ямар нэг сайн үйлийг бусад чинь анзаарахгүй өнгөрвөл гомдоллодог. Чи бусдад маш их магтаал хэлдэг шигээ, бусдаас магтаал сонсохыг хүсдэг. Хэт их юм хүсэн хүлээдгээсээ болоод урмаа хугалдаг гэмтэй.
Дуртай зүйлс:
-Идэвхтэй байх
-Чин үнэн магтаал
-Загварлаг хувцас
-Гэрээсээ гадуур байх
Дургүй зүйлс:
-Уйдах
-Шоолуулах
-Хуучирсан загварууд
-Хоцрох
ОХИН
Бүх зүйлийг төгс хийхийг эрмэлздэг төрөлхийн шургуу зантай. Чи бусдын сэтгэлийг үргэлж боддог үнэнч сайн найз. Эрүүл, цэвэрхэн амьдрал чиний хувьд чухал байр эзэлдэг. Гэвч үргэлж төгс байхыг хүсдэгээсээ болоод өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавин биеэ зовоодог. Энэ нь чамайг хааяа ууртай уцаартай хямсгар болгодог.
Дуртай зүйлс:
-Цагаа барих
-Гоё үнэртэй саван шампунь хэрэглэх
-Жагсаалт гаргах
-Амьтдын зулзага
Дургүй зүйлс:
-Олон хүнтэй, шуугиантай газар
-Тос, ооны таглааг тавилгүй орхих
-Юманд нь дураараа хүрэхэд
-Хэтэрхий удаан нэг газартаа суух
ЖИНЛҮҮР
Чи их нөхөрсөг, хамт олонч, багаар ажиллах чадвар сайтай. Чиний төрөлхийн эвсэг зан чанар найзуудын дундах маргааныг зөөлрүүлж, эвлэрүүлж өгдөг сайн талтай. Зураг зурах, дуу дуулах зэрэг бүтээлч хөдөлмөр чамд таалагддаг. Гэвч нөгөөтэйгүүр чи шийдвэр гаргахдаа муу. Заримдаа чи буруу сонголт хийх вий гэхээс хэт их эмээсэндээ, тойруулж бөөрөнхийлж явсаар асуудлыг хүндрүүлж орхидог. Чамайг тэвдүүлэх яаруулахад бухимддаг.
Дуртай зүйлс:
-Мессэж, захиа авах
-Хумсаа янзлуулах
-Жижиг сажиг чимэглэлүүд
-Магтуулах
Дургүй зүйлс:
-Орилоон
-Харамч зан
-Бохир газар
-Шүүмжлэл
ХИЛЭНЦ
Чи бол хамгийн мэдрэмтгий орд юм. Чи ид шид, нууцлагдмал зүйлст дуртай. Чи бусдыг манлайлж, шилдэг нь байх дуртай. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг бодож явдаг ч нууцаа хамгийн итгэлтэй цөөнх хүмүүст хэлдэг. Чи олон нийтэд хаалттай байдаг учир тэд чиний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Чамд сонирхолгүй байвал бусдыг эвгүй байдалд оруулж, үл тоомсорлож эхэлдэг тал бий.
Дуртай зүйлс:
-Нууцлагдмал зүйлс, оньсого
-Өөрийн зөв гэдгээ мэдрэх
-Ялах
-Догь загнах
Дургүй зүйлс:
-Өөрийг нь шалгаахад
-Өөрөөс нь илүү хүмүүст
-Эвгүй байдалд орох
-Ялагдах
НУМ
Чи бусдын сайн сайхныг олж харах төрөлхийн мэдрэхүйтэй. Сэтгэл сайтай. Хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзээд, аль болох түүнийг ойлгохыг, сэтгэлзүйг нь мэдрэхийг хичээдэг. Чиний өөдрөг чанар найзуудад чинь халдварладаг ба тэд ч чамд нээлттэй байж чаддаг. Хэтэрхий түргэн учраас заримдаа юмыг яаруу хийх гээд алддаг талтай. Юманд чиний өнцгөөс хандахгүй байвал найзууддаа гомддог.
Дуртай зүйлс:
-Анхилам үнэртэн
-Хаа нэг газар уригдах
-Магтуулах
-Бусдад туслах
Дургүй зүйлс:
-Болхи хувцас
-Амлалт өгөх
-Нэг газраа удаан байх
-Өөрт нь итгэхгүй байхад
МАТАР
Бодит амьдралтай дасан зохицож, хөдөлмөрлөж чаддаг орд. Нэг зүйлийг онилвол таны дотор шийдэмгий байдал, төлөвлөгөө буцалж байдаг. Хүнд байдалд орсон найзууддаа хамгийн сайн зөвлөгөө өгөхийг хичээдэг. Чи их эелдэг найрсаг ба нэг хүнийг хайрлавал насан туршдаа хайрлаж чадна. Заримдаа найзуудыгаа өөртөө үнэнч эсэхийг мэдэхийн тулд бяцхан сорил явуулахаас буцахгүй.
Дуртай зүйлс:
-Алдартай брендүүд
-Хувийн өмчтэй байх
-Компьютерийн тоглоом тоглох
-Тохь тухтай байх
Дургүй зүйлс:
-Гэнэтийн зүйл
-Ганцаардал
-Дэмий юманд мөнгө үрэх
ХУМХ
Гадаад байдал чамд огт чухал биш. Өдөр нам өргөн бүдүүн нь бус хүний дотор орших гэрэл гэгээ нь чамд илүү үнэ цэнэтэй. Чи амьдралдаа бүтээлч хандаж, аливааг аль болох өвөрмөцөөр хийхийг эрмэлздэг. Гэвч чи заримдаа өөрт тулгарсан асуудлыг хэт хүндээр тусгаж авдаг.
Дуртай зүйлс:
-Шинэ юм олж нээх
-Гэнэтийн бэлэг
-Мөрөөдх
-Хуучны маягийн хувцаслалт
Дургүй зүйлс:
-Хэтэрхий эрээ цээргүй хүн
-Дүрмийг яс баримтлах
-Бодол санаа нь илт хүмүүс
-Hүнээс юм зээлэх
ЗАГАС
Чиний бусдын талаар гүн гүнзгий бодолтой охин. Чи найзуудын тал дээр их мэдрэмтгий эмзэг ханддаг ба тэдэнд маш их энэрэл, хайр үзүүлдэг. Хөгжим, уран зурагт сонирхолтой, кинонд нугасгүй. Байдал буруугаар эргэх тоолонд чи өөртөө бурууг тохохыг оролддог буруу зуршилтай.
Дуртай зүйлс:
-Нар жаргахыг, усан оргилуур харах
-Анхилам үнэртэй лаа
-Зөөлөн намуухан аялгуу
-Бусдаар хайрлуулах
Дургүй зүйлс:
-Хурц гэрэлтэй, чимээтэй газар
-Бохир муухай зүйлс
-Хард рок хөгжим
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх