ХОНЬ
Хонины ордныхон бага залуугаасаа л хайр дурлалд бэлэн байдаг. Үүнээсээ болж гэрийхэнтэйгээ зөрчилдөх нь элбэг. Насан туршдаа анхны харцаар дурлах хандлагатай. Тэдний дур хүслийн өмнө хэн ч тэсдэггүй. Дурласан хүндээ өөрийгөө бүрэн зориулахад бэлэн байдаг. Хайр сэтгэлийг нь үл тоомсорловол нэг бол дороо мартдаг. Маш их эрч хүчтэй, хөдөлгөөнтэй. Дур булаам амрагууд. Хүүхэд шиг гайхуулж магтуулж байх дуртай.
ҮХЭР
Хамгийн их дурламтгай хүмүүс. Хайр сэтгэл тэдний хувьд амьсгалахтай адил хэвийн зүйл. Тэд сайхан зантай дур булаам тул олон хүнтэй холбогддог. Бага залуугаасаа хайр дурлалыг хүсч, дурлаж эхэлсэн байдаг. Тэд хайрынхаа төлөө юуг ч даван туулахаас буцдаггүй. Тэдэнд илэн далангүй үнэнч тэвчээртэй хүн л тохирно. Хайртай хүний нь дүр төрх, дуу хоолой, үнэр гээд бүх юм нь тэдний хувьд үнэтэй. Маш тачаангуй хүмүүс тул хайртаасаа гал халуун байхыг хүсдэг.
ИХЭР
Хайрлаж дурласан ч эрх чөлөөг юу юунаас илүү эрхэмлэдэг. Тэд шүүмжлэлд дургүй. Энхрий ялдам, ухаалаг, буурь суурьтай байж чаддаг ч мөн хөнгөн хийсвэр, хуйсгануур дураараа зан гаргаж ч чадна. Дур булаам царайлаг байдаг тул бусдыг өөртөө дурлуулах, араар тавихдаа гарамгай. Гэр бүлийн амьдрал түүний хувьд хамгийн хэцүү зүйлд тооцогдоно. Хайр сэтгэл бол тоглоом гэж үздэг.
МЭЛХИЙ
Хайр дурлалгүй бол амьдрал нь утга учиргүй болдог. Өөрөө өөрийгөө марттал, сонгодог маягаар дурлаж чаддаг. Сэтгэл алдарсан мэдээ сонсоод хоолноос гарж, нойргүй болдог. Гаднаас нь харахад хөндий хүйтэн мэт боловч тийм биш. Тэд маш мөрөөдөмтгий, мөн хамгийн эелдэг амрагууд. Үргэлж цэвэр ариун дурлалыг хүсч мөрөөдөж явдаг.
АРСЛАН
Энэ ордныхон хайрлах авьяастай. Тэдний хувьд хайрлах амьдрах гэдэг 2 утга бол нэгдмэл зүйл юм. Мөрөөдөмтгий тул өөрсдийг нь бурханчлан шүтэж бишрээсэй гэж хүсэж явдаг. Олны санал бодлыг анхааран сонсдог боловч дурлалынхаа төлөө бүх хил хязгаарыг давахад бэлэн байдаг. Хэрвээ хайрыг нь хүлээн авахгүй, түүнийг үл тоомсорлосон хандлага гарган доог тохуу хийвэл тэр жинхэнэ дайсан болон хувирч чадна.
ОХИН
Тэд хайр сэтгэлээс ч тодорхой хэмжээний тав тух, элбэг хангалуун амьдралыг хүсдэг. Хөнгөн хийсвэр хүн хэзээ ч тэдний итгэлийг хүлээдэггүй. Аливаад эмх цэгцийг эрхэмлэдэг нь тэдний сул тал юм. Ямар нэгэн содон зүйл санал болгосон хүн тэдний сэтгэлийг татаж чадна. Хэрвээ тэд хэн нэгэнд дурлах юм бол эргэцүүлэх, цэгнэх боломжтой байхын тулд нуувчинд ордог. Тэд ярьж хэлэхээсээ илүү уйл хөдлөлөөр сэтгэлээ илчилдэг.
ЖИНЛҮҮР
Дур булаам сайхан хүмүүс байдаг. Тэднийг хармагцаа олон хүн сэтгэл алдардаг. Гэвч тэд Дон Жуан биш. Тэд хайртай хүнээсээ анхаарал халамж их шаардах тул хамт амьдрахад амаргүй. Тэд сэтгэлийн хөөрөлдөө захирагдаж анхны харцаар дурладаггүй. Тэдний хайр хүндэтгэлийг үнэлж байвал жаргалтай байдаг. 2 хүнд зэрэг дурлах нь элбэг тохиолддог бөгөөд насан туршдаа 2 амрагаа зэрэгцүүлэн авч явахыг хичээдэг.
ХИЛЭНЦ
Аливааг хэтрүүлэх хандлагатай. Хилэнцийхэн хайр дурлалд ч мөн ингэж ханддаг. Тэд хайрлан тачаахийн төлөө төрсөн мэт байдаг. Хайр дурлалын талбарт ялагдлыг тэвчдэггүй. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг. Тэдний хүсэл дурлалын өмнө тэвчиж зогсох хүн байхгүй. Тэд амрагаасаа төгс төгөлдөр байхыг хүсдэг. Хэрвээ таны амраг хилэнцийн орднийх бол тэд илэн далангүй байж бодлоо хуваалцах дургүй гэдгийг бүү мартаарай.
НУМ
Нумынхны дурлал үнсэн дундах цог лугаа адил юм. Байнгын хувирч байдаг нумынхан байлдан дагуулах олон төрлийн аргыг хэрэглэдэг. Тэд амьдрал дээр өөрөөс нь илүү дээгүүр байр суурь эзлэх амрагийг хайн олж, өөрийн гал халуун дурлалыг тэдэнд худалддаг. Тэд хайртыгаа гомдоож буйгаа ч мэдэлгүй шинэ танилтай болсноо бахархан ярьдаг. Мөн бусдаас аль нэг талаараа ялгарахыг хичээдэг.
МАТАР
Тэд хожуу боловсордог ч үхэх хүртлээ дурлалд дөрлүүлсээр байдаг. Нас ахих тусам улам л дур булаам, хүсэл бадрангуй болдог. Өөрийгөө зовоох вий гэхээс эмээж бусдад сэтгэл алдахаас болгоомжилдог. Дэндүү хязгаарлавч үл тоомсорлогч дурийн цаана хүсэл тачаал нь буцалж байдаг. Тэгээд энэ бүхэн нь нэгэн цагт дэлбэрэн гадагшилдаг. Тэдэнтэй эелдэг, болгоомжтой харьцаж чадвал насан туршдаа хайр итгэлийг нь хүлээх боломжтой.
ХУМХ
Энэ ордныхныг хайр сэтгэлээр чөлөөлнө гэж бодвол алдаа болно. Дурлал түүнийг нэвтлээд гаравч зүрх сэтгэл нь хэзээд бүтэн үлддэг. Тэд өөрөө хүсэхгүй байвал хайр сэтгэлд хөтлөгдөнө гэж үгүй. Энэ ордныхон ихэнхдээ ганцаардмал үнэнч хүмүүс байдаг. Хумхын ордныхонд тэвчээртэй хань хэрэгтэй. Тэд үргэлж ер бусийн зүйл мөрөөдөж явдаг тул эхэндээ хайртай хүнээ тахин шүтдэггүй.
ЗАГАС
Дурлалын төлөө төрсөн мэт. Маш эмзэг тул нэг л болгоомжгүй үг тэдний дурлалын галыг унтраах боломжтой. Тэдний хайр сэтгэл нь нөхөрсөг харьцаа, харилцан ойлголцол дээр тогтох ёстой гэж үздэг. Дурлал тэдний амьдралд хүндтэй байр суурийг эзэлдэг. Хамгийн нууцлаг хүмүүс. Тэд өөрсдөө ч дурлалаа хэзээ эхлээд хэзээ дууссаныг мэддэггүй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх